Хайх

\"Friends\" цувралын жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларлаа

"Friends" цувралын жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларлаа

Женнифер Энистоны анхны Instagram постод зориулан

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Женнифер Энистон Instagram олон нийтийн сүлжээнд албан ёсны хуудастай болсон байна. Тэрээр үүнийг тохиолдуулан "Friends" цувралын бусад таван жүжигчидтэй бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглан хамтдаа зургаа даруулжээ.

Женнифер Энистон "Бид одоо Instagram-д ч найзууд боллоо" хэмээн Кортни Кокс, Дэвис Швиммер, Лиза Кудроу, Мэтт Леблан, Мэттью Перри нартай авахуулсан зургаа тэмдэглэсэн байна. Сонирхолтой нь тэрээр өчигдөр Instagram хаяг нээсэн даруйдаа буюу ердөө 14 цагийн дотор 5,6 сая дагагчтай болжээ.

Эргэн сануулахад алдарт "Friends" инээдмийн цуврал нь 2019 онд 25 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа билээ.

 

цааш үзэх