Хайх

“Game of Thrones” цувралын сүүлчийн улирлын албан ёсны тов зарлагдлаа

Тизер трейлерийн хамт

Text: Buro.Mongolia


Зураг:

Дөнгөж сая HBO суваг "Game of Thrones" цувралын төгсгөлийн буюу найм дах улирлын албан ёсны товыг, шинэ тизер трейлерийн хамт цацлаа. Дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй алдарт телевизийн цувралын сүүлчийн улирал одоогоос яг гурван сарын дараа буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд цацагдахаар болсон байна. Мөн богино хэмжээний трейлерт Санса, Арья, Жон Сноу нар нэгэн хонгилд өөрсдийн хөшөөтэй нүүр тулж, энэ үеэр хонгил мөсөөр бүрхэгдэж байгаа нь харагдана.

Эргэн сануулахад цувралын төгсгөлийн улирал ердөө зургаан ангиас бүрдэх бөгөөд анги тус бүр нь бүрэн хэмжээний кинотой ижил хугацаанд үргэлжилнэ гэдгийг киноны продюсерууд мэдэгдсэн байгаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх