Хайх

“Game of Thrones” цувралын шинэ зурагт хуудас шүтэн бишрэгчид дунд шуугиан дэгдээлээ

“Game of Thrones” цувралын шинэ зурагт хуудас шүтэн бишрэгчид дунд шуугиан дэгдээлээ

"Өвөл ирлээ"

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Өчигдөр "Game of Thrones" цувралын долоодугаар улирлын хоёр дах албан ёсны трейлер цацагдсан билээ. Тэгвэл хэдэн цагийн өмнө HBO телевиз тус цувралын шинэ зурагт хуудаснуудыг нийтэлсэн байна. Эдгээр зурагт хуудаснуудад Арья Старк, Жон Сноу, Серси Ланнистер, Дейенерис Таргериан, Тирион Ланнистер гэх зэрэг цувралын 12 дүр яг л "White Walker"-ууд шиг хувхай цагаан царай, мөс шиг хүйтэн нүдтэйгээр дүрслэгджээ. Мөн зурагт хуудаснууд дээр "Өвөл ирлээ" гэсэн бичиг байгаа нь долоодугаар сард нээлтээ хийх гэж буй цувралын шинэ улиралд "Game of Thrones"-ын ертөнц маш том аюултай тулгарах гэж байгааг илтгэж байна.

Жорж Мартины бүтээл болох "Game of Thrones" цувралын сүүлээсээ хоёр дах буюу долоодугаар улирал ирэх сарын 16-нд HBO телевизээр цацагдана.

цааш үзэх