Хайх

“Ghost in the Shell” кино АНУ-ын зах зээлд муу үзүүлэлттэй байна

“Ghost in the Shell” кино АНУ-ын зах зээлд муу үзүүлэлттэй байна

“The Boss Baby” анимэйшн кино илүү амжилттай байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Масамунэ Широгийн ижил нэртэй анимэ зохиолоос сэдэвлэсэн "Ghost in the Shell" кино АНУ-д 2017 оны гуравдугаар сарын 31-нд нээлтээ хийж, амралтын өдрүүдээр ердөө 19 сая доллар олжээ. Одоогоор Скарлетт Йоханссоны тоглосон энэхүү блокбастер кино олон улс даяар нийт 58 сая долларын орлоготой байна. Энэ нь кино бүтсэн зардалтай (110 сая доллар) харьцуулбал маш муу үзүүлэлт юм. Тэгэхдээ "Ghost in the Shell" Япон ба Хятад улсад дөрөвдүгээр сарын 7-нд нээлтээ хийх тул амжилт гаргах найдвар байгаа.

Одоогийн байдлаар АНУ-ын "Box office"-ын эхний байранд "The Boss Baby" (49 сая доллар) инээдмийн анимэйшн кино орсон бол үүний дараа нээлтээ хийгээд гурван долоо хоног болж байгаа "Beauty and the Beast" (47 сая доллар) мюзикл жагсчээ.

цааш үзэх