Хайх

Грэммигийн эргэн тойронд: Билли Айлиш таван шагнал хүртэж, дуучид Коби Брайантад хүндлэл үзүүллээ

Грэммигийн эргэн тойронд: Билли Айлиш таван шагнал хүртэж, дуучид Коби Брайантад хүндлэл үзүүллээ

2020 оны хөгжмийн ертөнцийн шилдгүүд тодорлоо

Text: Buro.Mongolia


Өнөөдөр Лос-Анжелес хотын Staples төвд хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг 62 дах удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж ялагчдаа зарласан байна. Энэ жилийн Грэмми ёслолоос 18 настай дуучин Билли Айлиш "шилдэг цомог", "шилдэг дуу", "шилдэг бичлэг" зэрэг нийт таван шагналын эзнээр тодорч, нэгэн зэрэг Грэммигийн гол шагналуудыг хүртсэн хамгийн залуу дуучин болж, маш том ялалт байгууллаа. Мөн энэ үеэр сагсан бөмбөгийн домог болсон тамирчин Коби Брайант нисдэг тэрэгний ослоор амиа алдан дэлхий нийтийг цочирдуулсан бөгөөд Грэмми ёслолд хүрэлцэн ирсэн уран бүтээлчид эмгэнэл илэрхийлэн Коби Брайантад хүндлэл үзүүлсэн юм.

Энэ үдэш дуучин Lizzo домогт тамирчинд "Cuz I Love You" дуугаа зориулсан бол Алиша Киз Boyz II Men хамтлагтай хамтран "It's So Hard to Say Goodbye to Yesterday" дууг дуулан маш сэтгэл хөдөлгөм тоглолт үзүүлсэн юм. Түүнчлэн Aerosmith, Run-DMC, Lil Nas X болон бусад уран бүтээлчдийн тоглолтын үеэр түүний 24 дугаартай өмсгөл тайзан дээр өлгөөстэй байсан нь хүрэлцэн ирсэн хүн бүрийн зүрх сэтгэлд Коби Брайант оршиж байгааг илтгэж байсан юм.

2020 оны Грэмми шагнал гардуулах ёслолын ялагчид:

Оны шилдэг цомог

"When We All Fall Asleep, Where do We Go?" (Билли Айлиш )

Грэммигийн эргэн тойронд: Билли Айлиш таван шагнал хүртэж, дуучид Коби Брайантад хүндлэл үзүүллээ (фото 1)

Оны шилдэг бичлэг

"Bad Guy" (Билли Айлиш)

Оны шилдэг дуу

"Bad Guy" (Билли Айлиш)

Оны шилдэг шинэ уран бүтээлч

Билли Айлиш

Оны шилдэг поп цомог

"When We All Fall Asleep, Where Do We Go?" ( Билли Айлиш)

Оны шилдэг рэп цомог

"IGOR" (Tyler, the Creator)

Грэммигийн эргэн тойронд: Билли Айлиш таван шагнал хүртэж, дуучид Коби Брайантад хүндлэл үзүүллээ (фото 2)

Оны шилдэг рок цомог

"Social Cues" (Cage The Elephant)

Грэммигийн эргэн тойронд: Билли Айлиш таван шагнал хүртэж, дуучид Коби Брайантад хүндлэл үзүүллээ (фото 3)

Оны шилдэг R&B цомог

"Ventura" (Anderson .Paak)

Грэммигийн эргэн тойронд: Билли Айлиш таван шагнал хүртэж, дуучид Коби Брайантад хүндлэл үзүүллээ (фото 4)

цааш үзэх