Хайх

HBO Max \"Харри Поттер\" цуврал хийх гэж байна уу?

HBO Max "Харри Поттер" цуврал хийх гэж байна уу?

Шидтэнүүдийн ертөнцийн тухай цуврал гарвал та үзэх үү?

Text: Buro.Mongolia


Зураг:

HBO Max стриминг платформ алдарт "Харри Поттер" франчайзыг телевизийн цуврал болгох гэж байгаа талаар The Hollywood Reporter сэтгүүл мэдэгдлээ. Одоогоор тус платформын удирдлагууд цувралын санааг гаргаж, кино зохиолчоо сонгохоор хэд, хэдэн уран бүтээлчтэй уулзалт хийгээд амжсан байгаа гэж эх сурвалж онцолсон байна. Гэхдээ HBO Max болон Warner Bros. кино компаниуд "Харри Поттерын цуврал боловсруулаагүй" хэмээн албан ёсны тайлбар хийжээ. Магадгүй төсөл дөнгөж анхан шатандаа явж байж болох юм.

Эргэн сануулахад "Харри Поттер" кино франчайзыг зохиолч Жоан Роулингийн долоон номоос сэдэвлэн бүтээсэн юм. Шидтэн хүүгийн тухай өгүүлэх нийт найман кино нь Warner Bros. кино компанийн хамгийн үнэ цэнэтэй бүтээлүүдийн нэг бөгөөд дэлхийн кино театруудаас нийт 7 тэрбум ам.долларыг олж чадсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх