Хайх

HBO нам гүм орчинд ганцаараа кино үзэхэд зориулсан хайрцаг танилцууллаа

Дотуур байранд эсвэл найзуудтайгаа байр түрээсэлж амьдардаг хүмүүст хэрэг болно

Text: Buro.Mongolia


Зураг:

HBO суваг "HBO Box" нэртэй нэгэн сонирхолтой бүтээл танилцуулсан байна. Хэрэв энгийнээр тайлбарлавал энэ нь хүмүүст ганцаараа, бусдаас тусгаарлагдсан нам гүм орчинд кино, цуврал үзэх боломжийг олгодог картон хайрцаг юм.

Уг хайрцаг нь дотроо агаар нэвтрүүлдэг, хөлөө ил гаргадаг тусгай завсар, хаалга, зөөврийн компьютер тавих тавцан гээд тав тухтай кино үзэхэд зориулсан бүхий л зүйлсийг агуулдаг юм байна. Ингээд ч зогсохгүй хар өнгийн картоноор бүтээгдсэн тус хайрцаг нь дуу чимээ тусгаарлагчтай тул кино үзэж буй хүнийг юу ч сатааруулж чадахгүй.

HBO суваг "HBO Box"-ыг дотуур байранд амьдардаг оюутнууд эсвэл найзуудтайгаа байр түрээсэлж амьдардаг залууст голчлон зориулжээ. Одоогоор HBO сувгаас зөвхөн Америк оюутнуудын дунд уралдаан зарлан ялагчдад хайрцгаа өгч байгаа бөгөөд харамсалтай нь масс зах зээлд нэвтрүүлээгүй байна.

цааш үзэх