Хайх

Канье Уэст Coachella хөгжмийн наадамд \"Sunday Service\" тоглолтоо толилуулна

Канье Уэст Coachella хөгжмийн наадамд "Sunday Service" тоглолтоо толилуулна

Алдарт арга хэмжээ Coachella наадмын тайзнаа зохиогдоно

Text: Бюро 24/7


Рэппер Канье Уэст өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн долоо хоног бүрийн ням гарагт "Sunday Service" хэмээх хөгжмийн тоглолтыг үзүүлэх болсон билээ. Калифорни мужийн Калабасас дахь Yeezy студиэс эхлээд Орегон мужийн Портленд хот гээд АНУ-ын өнцөг булан бүрт зохиогдож буй уг арга хэмжээндээ "Jesus Walks", "Ghost Town", "Father Stretch My Hands" зэрэг алдартай дуунууд болон өмнө нь цацагдаж байгаагүй шинэ уран бүтээлээ сүмийн дуучид, найрал хөгжимчдийн хамтаар уянгалаг хэмнэлд оруулан үзэгчдэд толилуулж байгаа юм.

 

 

 

"Sunday Survice" арга хэмжээ зөвхөн уригдсан зочдод нээлттэй явагдаж байгаа бөгөөд арга хэмжээнд түүний гэр бүлийн гишүүд, дуучин Кэти Перри, рэппер Тyler, the Creator, Kid Cudi, хөгжимчин Diplo зэрэг алдартнууд уригдсан байгаа харагддаг. Түүнчлэн "Sunday Service" арга хэмжээний гол зорилго юу болох, хэдий болтол үргэлжлэх зэрэг мэдээллүүд одоогоор тодорхойгүй байгаа ч Канье Уэстийн шүтэн бишрэгчид ням гараг бүрийг догдлон хүлээдэг болоод байна.

Тэгвэл рэппер Канье Уэст Coachella 2019 хөгжмийн наадамд "Sunday Service" тоглолтоо толилуулах болсноо зарлалаа. Тэрээр Coachella 2019 наадамд тайз заслын асуудлаас шалтгаалан оролцохоос татгалзаад байсан ч дөрөвдүгээр сарын 21-нд тохиож буй Улаан өндөгний баярт зориулан "Sunday Service" тоглолтоо хүргэхээр болсон гэдгээ онцолсон юм. Дашрамд дурдахад Coachella 2019 наадам Калифорни мужийн Индио хотод дөрөвдүгээр сарын 12-14 ба 19-21 хооронд буюу хоёр амралтын өдрүүд дарааллаж зохион байгуулагдах билээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх