Хайх

Канье Уэст \"Saint Pablo\" аялан тоглолтоо үргэлжлүүлнэ

Канье Уэст "Saint Pablo" аялан тоглолтоо үргэлжлүүлнэ

2018 оны эхээр

Text: Бюро 24/7


Зураг:

Рэпер Канье Уэст "Saint Pablo" аялан тоглолтоо дахин сэргээх болсныг TMZ вебсайт мэдээллэж байна. Гэхдээ энэ удаад үзэгчдийг өмнө нь хэний ч харж байгаагүй, цоо шинэ тайз ба тусгай эффекттэй үзүүлбэрүүд хүлээж байгаа гэнэ. Шүтэн бишрэгчид "Saint Pablo" аялан тоглолтыг 2018 оны эхээр үзэх боломжтой болох юм.

Канье Уэст өнгөрсөн арваннэгдүгээр сард "Saint Pablo" аялан тоглолтын хүрээнд төлөвлөгдсөн байсан 20 гаруй концертыг цуцалсан юм. Рэпер тухайн үед хэт их ачаалалтай ажилласны улмаас ядаргаанд орон Лос-Анжелес хотын эмнэлэгт хүргэгдсэнээр ийнхүү шийдвэр гаргаж байсан билээ.

Энэ дашрамд дуулгахад Канье Уэст мөн хүүхэд насандаа тоглох дуртай байсан "TurboGrafx-16" видео тоглоомын нэрээр нэрлэсэн шинэ цомог гаргахаа мэдэгдсэн байгаа.

цааш үзэх