Хайх

Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа

Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа

Text: Buro.Mongolia


75 дахь удаагийн Каннын кино наадам ирэх тавдугаар сарын 17-ноос 28-ны өдрийн хооронд зохиогдохоор товлогдоод байгаа билээ. Тус наадамд Алтан дал мод шагналын төлөө өрсөлдөх болон нээлтээ хийх кинонуудын жагсаалтыг танилцуулж байна.


Алтан дал мод шагналд өрсөлдөх бүтээлүүд

Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 1)
“Armageddon Time” – Жеймс Грэй (АНУ)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 2)
“Boy From Heaven” – Тарик Сале (Швед)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 3)
“Broker” – Корэ-Эда Хироказу (Япон)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 4)
“Brother and Sister” – Арно Деплошан (Франц)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 5)
“Close” – Лука Донт (Бельги)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 6)
“Crimes of the Future” – Дэвид Кроненберг (Канад)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 7)
“Decision to Leave” – Пак Чан Вү (Өмнөд Солонгос)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 8)
“Eo” – Иержи Сколимовски (Польш)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 9)
“Forever Young” – Валериа Бруни Тедески (Франц)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 10)
“Holy Spider” – Али Аббаси (Иран)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 11)
“Leila's brothers” – Саиед Рустаие (Иран)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 12)
“Nostalgia” – Марио Мартонэ (Итали)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 13)
“RMN” – Кристиан Мунжиу (Румын)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 14)
“Showing Up” – Келли Райхардт (АНУ)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 15)
“Stars at Noon” – Клайр Дөни (Франц)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 16)
“Tchaikovsky’s Wife” – Кирилл Серебренников (ОХУ)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 17)
“Tori and Lokita” – Жан Пьер Дарден болон Лук Дарден (Бельги)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 18)
“Triangle of Sadness” – Рубен Өстлүнд (Швед)

Эдгээрээс “Triangle of Sadness”, “Broker”, “RMN”, “Tori and Lokita” бүтээлүүд өмнө нь Алтан дал мод шагналыг хүртсэн найруулагчдын шинэ бүтээлүүд юм. Сүүлийн жилүүдэд Каннын кино наадам эмэгтэй найруулагчдын бүтээлийг огт үнэлэхгүй байгаа тухай шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Энэ удаагийн наадамд л гэхэд ердөө гуравхан эмэгтэй найруулагчийн хийсэн кино байгаа юм. Гэтэл өнгөрсөн жилүүдийн бусад том фестивалиудад эмэгтэй найруулагчид бүх дээд шагналуудыг түүчхээд байгаа учраас энэ удаагийн Алтан дал мод шагналыг эмэгтэй хүний гар өргөх магадлал өндөр байна.


Un Certain Regard шагналд өрсөлдөх бүтээлүүд

Дэлхийн олон өөр соёл бүхий улс үндэстнүүдийн шилдэг кинонуудыг олон улсад таниулах зорилгоор 30,000 еврогийн хамт олгогддог Un Certain Regard шагналд энэ удаа 15 бүтээл өрсөлдөж байна.

Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 19)
“All The People I’ll Never Be” – Дэйви Чоу (Камбож)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 20)
“Beast” – Райли Киөү болон Жина Гаммел (АНУ)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 21)
“Burning Days” – Эмин Алпер (Турк)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 22)
“Butterfly Vision” – Максим Наконечни (Украин)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 23)
“Corsage” – Мари Кройцер (Австри)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 24)
“Domingo and the Mist” – Ариел Эскаланте Мэза (Коста Рика)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 25)
“Godland” – Хинур Палмасон (Исланд)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 26)
“Joyland” – Саим Садик (Пакистан)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 27)
“Metronom” – Александру Бэлк (Румын)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 28)
“Plan 75” – Хаяакава Чи (Япон)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 29)
“Rodeo” – Лола Киворон (Франц)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 30)
“Sick of Myself” – Кристоффер Боргли (Норвеги)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 31)
“The Silent Twins” – Агнешка Сможинска (Польш)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 32)
“The Stranger” – Томас Врайт (Австрали)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 33)
“The Worst” – Лиза Акора болон Роман Гере (Франц)

Нээлтээ хийх кинонууд

Жүжигчин Том Крузын гол дүрд нь тоглосон, 1986 онд нээлтээ хийж байсан “Top Gun” киноны үргэлжлэл болох “Top Gun: Maverick” нээлтээ хийж, мөн энэ үеэр Том Крузд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болох юм байна.

Каннын кино наадмаар нээлтээ хийх хөгжмийн сэдэвтэй хоёр кино мөн анхаарал татаж байна. 2015 онд Nirvana хамтлагийн дуучин Курт Кобейны амьдралаар хийсэн “Kurt Cobain: Montage of Heck” киноны найруулагч Брет Морген алдарт дуучин Дэвид Боуигийн амьдралаар бас нэгэн кино хийснийг тус наадмын дэлгэцээр анх цацах юм.

Рок н Ролл хөгжмийн эцэг гэгддэг домогт Элвис Прэслийн амьдралаар хийсэн “Elvis” нэртэй кино мөн нээлтэй хийх аж. Элвис Прэслийн дүрийг жүжигчин Остин Батлер бүтээж, бусад дүрүүдэд Том Хэнкс, Элэн Томсон, Коди Смит Макфи зэрэг туршлагатай жүжигчид тоглосон юм байна. Мөн Элвисийн ач охин болох жүжигчин Райли Киөү “Beast” нэртэй өөрийн найруулсан анхны киногоо үзэгчдэд танилцуулна.

Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 34)
“Elvis” – Баз Лурманн (АНУ)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 35)
“Final Cut” – Мишель Азонвишиус (Франц)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 36)
“Mascarade” – Николас Бидос (Франц)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 37)
“November” – Седрик Именез (Франц)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 38)
“Three Thousand Years of Longing” – Жорж Миллер (Австрали)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 39)
“Top Gun: Maverick” – Жосеф Косински (АНУ)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 40)
“Fumer fait tousser” – Контан Дипю (Франц)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 41)
“Hunt” – Ли Жон Жэй (Өмнөд Солонгос)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 42)
“Moonage Daydream” – Брет Морген (АНУ)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 43)
“All That Breathes” – Шаунак Сэн (Энэтхэг)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 44)
“The Natural History of Destruction” – Сергей Лозница (Украин)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 45)
“Jerry Lee Lewis: Trouble in Mind” – Итан Көүэн (АНУ)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 46)
“Dodo” – Панос Коутрас (Грек)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 47)
“Irma Vep” – Оливер Ассаяа (Франц)
Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа (фото 48)
“Nos Frangins” – Рашид Бушареб (Франц)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх