Хайх

Кайли Женнер, Марго Робби нар Forbes сэтгүүлийн “30 хүртэлх 30” жагсаалтад багтлаа

Кайли Женнер, Марго Робби нар Forbes сэтгүүлийн “30 хүртэлх 30” жагсаалтад багтлаа

Жагсаалтад өөр хэн багтсаныг доороос уншина уу

Text: Ө.Тодгэрэл


Forbes сэтгүүлийн жил бүр гаргадаг 30 нас хүртэлх дэлхийн шилдэг энтрепренер, шинийг санаачлагч ба тоглоомын дүрэм өөрчлөгч нарын жагсаалт өчигдөр гарлаа. Уг жагсаалтад бид бүгдийн сайн мэдэх Кайли Женнер (19), Марго Робби (26), Эван Рэйчел Вуд (29), Хиллари Дафф (29), Самира Уайли (29) ба Эль Фаннинг (18) зэрэг алдартнууд багтаж, жагсаалтад орсон нийт 600 хүнээс хамгийн дээгүүр байранд бичигджээ.

Kylie Cosmetics компанийнхаа ачаар хүлээн зөвшөөрөгдсөн Кайли Женнер жагсаалтын жижиглэнгийн ба цахим худалдааны төрөлд бичигдсэн цорын ганц өсвөр насны эмэгтэйгээр тодорсон байна. Түүний нүд ирмэхийн зуур борлуулагдаж дуусдаг Lip Kit уруулын будгийн сет нь тус бүрдээ $29 доллараар худалдаалагддаг бөгөөд Кайли 2016 онд нийт долоон оронтой тоогоор хэмжигдэх орлого олжээ. Forbes-ын тооцоолж буйгаар Кайли одоогийн байдлаар Кимийн араас орох Кардашьян гэр бүлийн хоёр дах хамгийн өндөр орлоготой гишүүн аж.

Кайли Женнер, Марго Робби нар Forbes сэтгүүлийн “30 хүртэлх 30” жагсаалтад багтлаа (фото 1)

«Холливүүд ба Энтертэйнмент» төрөлд олны танил олон залуус багтсан харагдана. "The Legend of Tarzan", "Suicide Squad" бүтээлүүд болон өөрийн нэрийн LuckyChap кино компанийнхаа ачаар 2016 онд маш амжилттай ажиллаж, алдрынхаа оргилд хүрсэн жүжигчин Марго Робби жагсаалтыг тэргүүлж, түүний дараагаар HBO сувгийн бүх цаг үеийн хамгийн их үзэгчтэй кинонуудын нэг болох "Westworld"-д гол дүр гүйцэтгэсэн Эван Рэйчел Вуд бичигджээ.

Кайли Женнер, Марго Робби нар Forbes сэтгүүлийн “30 хүртэлх 30” жагсаалтад багтлаа (фото 2)

Хиллари Дафф "Younger" кинонд дүр бүтээж, тун удахгүй зургаа дах студийн цомгоо гаргах гэж буйтай холбогдуулан жагсаалтад багтсан бол Самира Уайли "You're the Worst", "The Handmaid's Tale" ба "Orange is the New Black" бүтээлүүдээрээ 30 хүртэлх 30 нэрс дунд орж чадлаа.

Дижитал ертөнц эрчимтэй хөгжиж буйн улмаас энэ жилийн жагсаалтын «Урлаг ба Стиль» төрөлд хэд, хэдэн интернет алдартнууд багтсан байна. Олон сая дагагчтай влоггер Бетани Мота (21), WeWoreWhat загварын блогийн үүсгэн байгуулагч Дэниел Бернштейн (24), Instagram-ын гоо сайхны сенсаци Жеймс Чарльз (17) нарыг шинэ мянганы залуус андахгүй биз ээ.

Харин хөгжмийн төрөлд оны турш радио сувгуудыг тэргүүлсэн Daya (18), Desiigner (19), Lil Yachty (19), The Chainsmokers хамтлагийн Дрю Таггарт (27) нар шилдэг 30  жагсаалтад орсон байна.

цааш үзэх