Хайх

Кендалл ба Кайли Женнер нар домогт уран бүтээлчдийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгагдлаа

Кендалл ба Кайли Женнер нар домогт уран бүтээлчдийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгагдлаа

Амжилтгүй шинэ төсөл

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Кендалл, Кайли Женнер нар олон нийтийн сүлжээнд маш том шүүмжлэлд өртөөд байна. Тодруулбал тэд өчигдөр өөрсдийн үүсгэн байгуулсан Kendall + Kylie брэндийн хүрээнд Pink Floyd, Metallica, Notorious B.I.G., Тупак Шакур, The Doors зэрэг домогт уран бүтээлчдийн зурагтай футболкны цуглуулга гаргасан юм. Гэхдээ алдарт эгч дүүс дээрх уран бүтээлчдийн зураг дээр өөрсдийн хөргийг давхарлан хэвлэсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. Тэр ч бүү хэл Notorious B.I.G.-гийн ээж Уолетта Уоллес "Хэн тэдэнд үүнийг хийх эрх өгснийг би мэдэхгүй байна. Тэд яагаад футболкоо зарахын тулд Тупак болон миний хүү Кристоферын (Notorious B.I.G.-гийн жинхэнэ нэр) үхлийг ашиглаж байгааг нь ойлгохгүй юм. Энэ бол үнэхээр үл хүндэтгэсэн, жигшүүртэй хэрэг" гэж Instagram хуудастаа бичжээ.

Кендалл ба Кайли Женнер нар домогт уран бүтээлчдийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгагдлаа (фото 1)

Харин энэ явдлын дараа Кендалл, Кайли нар футболкны цуглуулгаа эргүүлэн татаж, албан ёсоор уучлалт гуйсан байна. "Бидний гаргасан футболкны дизайн маш бодлогогүй алхам боллоо. Бид үүнээс болж эмзэглэсэн бүх хүмүүсийн, тэр тусмаа уран бүтээлчдийн гэр бүлийнхний өмнө уучлалт гуйж байна. Бид эдгээр уран бүтээлчдийн хөгжмийг шүтэн биширдэг. Урлаг соёлын домог болсон энэ хүмүүсийг бид үл хүндэтгэхийг хүсээгүй. Мөн бид өөрсдийн алдаанаас суралцах болно" гэж Twitter хуудастаа нийтэлжээ.

цааш үзэх