Хайх

Кевин Харт Оскарын наадмыг хөтлөхгүй

Кевин Харт Оскарын наадмыг хөтлөхгүй

Интернет хэзээ ч, юуг ч мартдаггүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Саяхан 91 дэх удаагийн Оскарын наадмыг инээдмийн жүжигчин Кевин Харт хөтөлнө гэсэн мэдээлэл цацагдсан билээ. Гэсэн хэдий ч Кевин Харт энэхүү нэр хүндтэй үүргээсээ татгалзахад хүрчээ. Учир нь алдарт жүжигчин ижил хүйстнүүдийг үзэн ядах хандлага гаргасан хэмээн буруутгагдаад байна.

Тодруулбал олон нийтийн сүлжээний хэрэглэгчид түүний өмнө нь постолж байсан хуучин "жиргээнүүд", амжилтгүй хошигнол болон бусад үл хүндэтгэсэн мэдэгдлүүдийг эргэн сануулсан байна. Жишээ нь тэрээр 2015 онд "Миний хүү өсөж том болоод ижил хүйстэн болно гэхээс би маш их айдаг" хэмээн хэлж байжээ. Гэхдээ хэсэг хугацааны дараа Харт иймэрхүү постуудаа үл харгалзан өөрийгөө ЛГБТ нийгэмлэгийг үзэн яддаггүй хэмээн мэдэгдэж, "Би мэдээж хэрэг өнөөдөр ийм төрлийн хошигнолуудыг хэлэхгүй. Тухайн үед цаг үе одоогийнх шиг ийм эмзэг байгаагүй. Миний бодлоор бид жижиг зүйлийг дөвийлгөх дуртай" хэмээн тайлбар хийж байсан юм.

Сүүлийн хэдэн өдөр хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарсан тэрээр хэдхэн цагийн өмнө Twitter хуудсаараа дамжуулан дахин мэдэгдэл хийлээ. Уг мэдэгдэлд "Би энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөхөөс татгалзахаар шийдсэн. Яагаад гэвэл бид энэ үдэш авьяаслаг жүжигчдийг магтан дуулах ёстой. Би энэ өдөр надаас болж бусдын анхаарал сарниасай гэж хүсэхгүй байна. Би өмнө нь ийм хайхрамжгүй үгсийг хэлж байсандаа ЛГБТ нийгэмлэгээс чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна" хэмээн Twitter хуудастаа бичжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх