Хайх

Хогвартсын төгсөгчид зул сарын баяраа хамтдаа тэмдэглэлээ

Энэ өдрийн онцлох зураг

Text: Buro.Mongolia


Зураг:

Харри Поттерын тухай кинонуудад Драко Малфойн дүрд тоглосон жүжигчин Том Фелтон өөрийн Instagram хуудастаа Хогвартс шидтэний сургуулийн бусад сурагчидтай хамтдаа авахуулсан зургаа нийтэлжээ. Тодруулбал Том Фелтоноос гадна Эмма Уотсон (Хермайни Грейнжер), Мэттью Льюис (Невилл Лонгботтом), Эванна Линч (Луна Лавгуд), Бонни Райт (Жинни Уизли) зэрэг алдарт "Харри Поттер" франчайзад хамт тоглосон жүжигчид тун удахгүй болох зул сарын баярыг тохиолдуулан уулзалдсан байна.

Том Фелтон "Сургуулийн андуудын хамт баярын мэндчилгээ дэвшүүлж байна" гэсэн тайлбартайгаар зургаа нийтэлжээ. Түүнчлэн тэрээр Слитерин ба Гриффиндор тэнхимийн аль нь хамгийн шилдэг болох талаар одоо хүртэл Мэттью Льюистэй маргалддаг гэж нэмж онцолсон юм.

Харамсалтай нь Хогвартсын уулзалтад Харри Поттерын дүрийг бүтээсэн жүжигчин Дэниел Рэдклифф болон Рон Уизлиг дэлгэцнээ амилуулсан жүжигчин Руперт Гринт нар харагдсангүй.

 

цааш үзэх