Хайх

Киану Ривзтэй хийх Zoom уулзалт онлайн дуудлага худалдаанд орлоо

Киану Ривзтэй хийх Zoom уулзалт онлайн дуудлага худалдаанд орлоо

Хайртай жүжигчинтэйгээ 15 минутын турш онлайнаар ярилцаж болно

Text: Бюро 24/7


Camp Rainbow Gold нэртэй сайн үйлсийн байгууллага онлайн дуудлага худалдаа зохион байгуулж, жүжигчин Киану Ривзтэй хийх Zoom уулзалтыг худалдаалахаар болжээ. Дуудлага худалдаанаас олсон мөнгийг хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд зориулах болно.

Дуудлага худалдаанд ялсан хүн 15 минутын турш Киану Ривзтэй Zoom аппаар ярилцах боломжтой юм. Сонирхсон хүн бүр яг одооноос эхлэн үнэ хаялцаж болох бөгөөд дуудлага худалдаа зургаадугаар сарын 22-нд хаагдах болно.

Жүжигчин Киану Ривз хувийн шалтгаанаар хорт хавдрын эсрэг тэмцдэг сайн үйлсийн байгууллагуудыг дэмжин ажилладаг билээ. Түүний дүү Ким удаан хугацааны турш цусны хорт хавдартай тэмцсэн юм.

Дашрамд дурдахад Киану Ривзийн тоглосон "The Matrix" киноны шинэ ангийн нээлтийг COVID-19 цар тахлын улмаас 2022 он хүртэл хойшлуулаад байгаа билээ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх