Хайх

Квентин Тарантино карьертаа цэг тавихаа мэдэгдлээ

Квентин Тарантино карьертаа цэг тавихаа мэдэгдлээ

Text: Buro.Mongolia


Алдарт найруулагч Квентин Тарантино нийт арван бүтээл дээр ажилласны дараа карьераа дуусгана гэх цуу яриа эртнээс сонсогдож эхэлсэн билээ. Тэгвэл энэхүү яриа нь албан ёсоор батлагдлаа. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт зохион байгуулагдсан Билл Маарын шоунд Квентин "Би кино салбарын түүхийг мэднэ. Нэг л мэдэхэд тус салбар найруулагчдын чадварыг гүйцчихдэг" хэмээн найруулагчаар дахин ажиллахааргүй болсон шалтгаанаасаа дурдсан юм.

Түүнчлэн тэрээр Pure Cinema подкастын үеэр "Маш олон кино найруулагчдын сүүлийн бүтээлүүд нь авах юмгүй болчихдог. Логикийн дагуу би 'Once Upon a Time... in Hollywood' кинон дээр зогсох ёстой байх" гэж хошигносон юм. Эргэн сануулахад "Once Upon a Time... in Hollywood" бүтээл нь Critics Choice Awards дээр шилдэг бүтээлээр тодорсон төдийгүй Канны кино наадмын үеэр нээлтээ хийхэд нь үзэгчид бүтэн зургаан минутын турш алга ташин баяр хүргэсэн билээ.

Одоогоор түүний туурвих сүүлийн бүтээлийн талаар зөвхөн таамгууд байгаа бөгөөд Ума Турман зөвшөөрсөн тохиолдолд "Kill Bill: Volume 2" киноны шинэ ангийг эсвэл "Star Trek"-ийг дахин бүтээнэ гэх таамгуудыг дэвшүүлж байна.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх