Хайх

Леди Гага Дайон Уорвикийн намтар кинонд тоглоно гэсэн мэдээллийг үгүйсгэлээ

Леди Гага Дайон Уорвикийн намтар кинонд тоглоно гэсэн мэдээллийг үгүйсгэлээ

Үнэн, худлын аль нь вэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Дайон Уорвикийн намтар кинонд Леди Гага оролцохгүй гэж мэдэгджээ

Өнгөрсөн баасан гарагт Канны кино наадмын үеэр дуучин Дайон Уорвик өөрийн намтарчилсан киногоо хийх бөгөөд дуучин Силла Блэкийн дүрд Леди Гагаг тоглоно хэмээн мэдээллэсэн. Тэгвэл Леди Гагагийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр бол дуучин бүсгүй энэ төсөлд оролцохгүй гэжээ. Үүнээс гадна, энэхүү киноны жүжигчдийн бүрэлдэхүүнд зарлагдсан 84 настай Оскарын шагналт жүжигчин Олимпия Дукасис уг кинонд тоглоно гэж батлаагүй байна.
Тиймээс Уорвик түүний кинонд баттай тоглох жүжигчдийн бүрэлдэхүүн бус, харин өөрийн хүсч буй жүжигчдийн нэрсийг зарласан бололтой.
Сануулж хэлэхэд, "Dionne" киноны үйл явдалд Дайон Уорвик болон Силла Блэк нарын өрсөлдөөний тухай өгүүлэх юм. Силла Блэк 1964 онд "Anyone Who Had a Heart" нэртэй дуугаараа Их Британий бүх дууны жагсаалтыг тэргүүлж байсан. Гэхдээ энэхүү синглийг анх Дайон Уорвикд зориулан бичиж байжээ.

цааш үзэх