Хайх

Magnolian-ы анхны \"Famous Men\" EP цомогийг бүрэн эхээр нь сонсоорой

Magnolian-ы анхны "Famous Men" EP цомогийг бүрэн эхээр нь сонсоорой

Лхагва гарагт

Text: Ж.Чинбат


"Famous Men" EP цомогийг гарахыг хүлээж, цомогт багтсан дуунуудыг бүтнээр нь сонсохыг хүсч байсан хүмүүст дуулгах гурван сайн мэдээ бидэнд байна

Эхний сайн мэдээ бол Magnolian өөрийн анхны "Famous Men" EP цомогийг бүрэн  эхээр нь энэ зургаадугаар сарын 22 буюу Лхагва гарагт "Дунд гол" хөгжмийн клубт толилуулах гэж байна

Тэрээр энэ үдэш өөрийн цомогт орсон зургаан дууг тоглох бөгөөд хүссэн хүн бүхэн ирж сонирхох боломжтой байх болно. Эдгээр шинэхэн дуунуудын бичлэг дөнгөж өнгөрсөн бямба гарагт дууссан бөгөөд яг одоогийн байдлаар мастер микс нь хийгдэж байгаа. Тэгэхээр лхагва гарагт түүний үдэшлэг дээр ирсэн хүмүүс Magnolian-ы дуунуудыг "халуун" дээр нь сонсох боломжтой гэсэн үг юм.

Хэрэв та тус үдэш завгүй байвал Пүрэв гарагт Magnolian-ы зургаан дуу Vibe фм-р бүгд эгшиглэхэд сонсох боломжтой. Цомгийн албан ёсны нээлт Баасан гарагт буюу Playtime амьд хөгжмийн наадам дээр болж, борлуулагдах эхлэх болно. Та мөн Playtime наадмын нээлтийн өдөс Magnolian-ыг тайзнаа гарч ирж өөрийн цомогоо бүтнээр нь тоглохыг үзэж, мэдрэх боломжтой. 

цааш үзэх