Хайх

\"The Neon Demon\" киноны найруулагч Amazon-д зориулж цуврал хийнэ

"The Neon Demon" киноны найруулагч Amazon-д зориулж цуврал хийнэ

10 ангитай

Text: Buro.Mongolia


Зураг:

Найруулагч Николас Виндинг Рефн Amazon кино түрээсийн үйлчилгээнд зориулж анх удаагаа цуврал кино хийх гэж байна. Тэрээр энэхүү цувралын зохиолыг америкийн комик зохиолч Эд Брукбейкертэй хамтарч бичихээр болжээ.

"Too Old to Die Young" нэртэй энэхүү цувралд Лос-Анжелес хотын гэмт хэргийн амьдралыг харуулах юм. Variety сэтгүүлийн мэдээллэж буйгаар тус цуврал нь Николас Виндинг Рефний өмнөх бүтээлүүдийн адилаар маш хар бараан өнгө аястай байна гэжээ.

Цувралын зураг авалт энэ намар эхлэх бөгөөд одоогоор хэн гол дүрд тоглох нь тодорхойгүй байна. 

цааш үзэх