Хайх

Нэр алдрын үнэ цэнэ: Tribeca кино наадам дээр Пэрис Хилтоны тухай баримтат кино гарна

Нэр алдрын үнэ цэнэ: Tribeca кино наадам дээр Пэрис Хилтоны тухай баримтат кино гарна

Мөн Эмили Ратаковски, Хэйли Болдуин нар тоглосон

Text: Бюро 24/7


Зураг:

Реалити шоуны од, алдарт өв залгамжлагч Пэрис Хилтон "The American Meme" гэх баримтат киноны гол баатраар тодорчээ. Энэхүү баримтат кино нь Нью-Йорк хотод дөрөвдүгээр сарын 27-нд Tribeca кино наадмын үеэр танилцуулагдана. "The American Meme" гэх энэхүү кинонд алдартай хүмүүсийн ганцаардал ба тэд ямар үнэ цэнээр нэр алдарт хүрсэн тухай харуулах гэнэ.

"Би төрөл бүрийн улс орноор тогтмол аялдаг. Би жилийн 250 өдрийг онгоцонд өнгөрүүлдэг. Заримдаа би маш их ганцаарддаг шүү" гэж Пэрис Хилтон шинэ киноны трейлерт ярьж байгаа нь харагдана.

Мөн тэрээр "Миний шүтэн бишрэгчид намайг хайрладагтай адил, би ч гэсэн тэдэнд маш их хайртай" хэмээн нэмж хэлсэн байгаа.

Энэхүү баримтат кинонд Пэрис Хилтоны 2000-аад оны "IT girl"-оос Instagram олон нийтийн сүлжээнд 8,6 сая дагагчтай, дижитал ертөнцийн нөлөө бүхий алдартан болсон замналыг дэлгэрэнгүй үзүүлнэ. Мөн тус баримтат кинонд загвар өмсөгч Эмили Ратаковски, Хэйли Болдуин, жүжигчин Бриттани Ферлан, гэрэл зурагчин Кирилл Бичуцкий, Instagram блогер Жош Островский нарын түүхийг ч харуулахаар болжээ. Харин киноны продюсероор "How to Make Money Selling Drugs", "Teenage Paparazzo" зэрэг алдартай бүтээлүүдийг хийж байсан туршлагатай Берт Маркус ажилласан байна.

Нью-Йорк хотод 17 дах удаагийн кино наадам 2018 оны дөрөвдүгээр сарын 18-29-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх