Хайх

Николь Кидман HBO телевизийн шинэ цувралд тоглоно

Николь Кидман HBO телевизийн шинэ цувралд тоглоно

Кино зохиолыг “Big Little Lies” цувралын уран бүтээлч бичнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Николь Кидман HBO телевизийн бас нэгэн шинэ төсөлд оролцохоор болжээ. "The Undoing" нэртэй шинэ мини цувралд жүжигчин бүсгүй гол дүрийг бүтээхээс гадна, продюсерын үүргийг давхар гүйцэтгэхээр болсон байна.

Николь Кидман Грейс Сакс гэх Нью-Йорк хотын амжилттай сэтгэл зүйчийн дүрд тоглох гэнэ. Грейс Сакс зөвхөн амжилттай карьер хийгээд зогсохгүй сайн нөхөр ба хувийн сургуульд сурдаг хүүгийнхээ хамт амьдарна. Мөн тэрээр өөрийн бичсэн номыг хэвлэгдэн гарахыг тэсэн ядан хүлээнэ.

Гэсэн ч түүний ном хэвлэгдэн гарахаас хэдхэн хоногийн өмнө бүсгүйн амьдралд аймшигтай зүйлс тохиолдож, бүх зүйл талаар өнгөрдөг бөгөөд тэрээр амьдралаа шинээр эхлүүлэхэд хүрдэг байна. "The Undoing" цувралыг зохиолч Жин Ханфф Корелицын 2014 онд бичсэн "You Should Have Known" нэртэй зохиолоос сэдэвлэжээ.

Төслийн багт "Big Little Lies" цуврал дээр ажилласан кино зохиолч Дэвид Э.Келли ба продюсер Бруна Папандреа нар нэгдэж байгаа аж. Одоогийн байдлаар найруулагчаар хэн сонгогдох нь тодорхойгүй байна.

Дашрамд дурдахад HBO телевиз "Big Little Lies" цувралын хоёрдугаар улирал дээр ажиллаж байгаа гэдгийг бид өмнө нь мэдээллэсэн билээ.

цааш үзэх