Хайх

“Ocean’s Eight” киноны анхны зураг нийтлэгдлээ

“Ocean’s Eight” киноны анхны зураг нийтлэгдлээ

Сандра Буллок, Кейт Бланшетт, Рианна ба бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Warner Bros. кино компани "Ocean's Eight" киноны анхны зургийг дэлгэлээ. Нью-Йорк хотын метронд авсан энэхүү зургаас Сандра Буллок, Кейт Бланшетт, Рианна, Хелена Бонем Картер, Сара Полсон, Энн Хэтэуэй, Минди Кейлинг, Нора Лам зэрэг киноны гол дүрийн бүх жүжигчдийг харж болно.

The Hollywood Reporter вебсайтын мэдээллэж буйгаар киноны үйл явдалд Дебби Оушен (Сандра Буллок) Нью-Йорк хотод зохион байгуулагддаг Met Gala үдэшлэгийн үеэр маш том хулгай хийхийг завддаг байна. Тэрээр үүний тулд өөрийн гэсэн найдвартай багийг бүрдүүлэх хэрэг гарна.

"Ocean's Eight" киноны зураг авалтанд Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур, Жижи Хадид, Кендалл Женнер, Александр Ванг нар оролцох болсныг бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Энэхүү кино 2018 оны зургаадугаар сард нээлтээ хийхээр товлогджээ.

цааш үзэх