Хайх

Орчин үеийн домогт архитектор Фрэнк Гэри архитектур, дизайны онлайн хичээл заана

Орчин үеийн домогт архитектор Фрэнк Гэри архитектур, дизайны онлайн хичээл заана

Сургалт энэ хавар эхэлнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Бильбао дахь Гуггенхаймын музей, Лос-Анжелес хотын Уолт Диснейн нэрэмжит концертын танхим болон бусад олон бүтээлүүдээрээ алдартай архитектор Фрэнк Гэри MasterClass тавцан дээр өөрийн гэсэн онлайн сургалтыг явуулах гэж байна.

Гэригийн энэхүү сургалтанд нийт 15 видео хичээл багтана. Тэрбээр өөрийн архитектурын философийг дэлгэхийн зэрэгцээ оюутнуудын өөрсдийнх нь бүтээл дээр жишээ татаж, сургалтаа явуулах юм. Түүнчлэн сургалтанд хамрагдсан бүлэг бүрт өөр, өөр даалгавар өгөх болно. Сургалтанд хамрагдагсад ч гэсэн вебсайт дээр видео байршуулж, Фрэнк Гэри болон бусад бүлгийн гишүүдтэй санал бодлоо солилцох боломжтой. Мөн Фрэнк Гэри архитектурын салбараас гадна гүн ухааны талаар ярьж, оюутнуудыг эдийн засгийн зорилготой бус, хүн төрөлхтөний төлөө бүтээлээ туурвихыг уриалах болно.

Хэдийгээр яг хэзээ энэхүү сургалт эхлэх нь тодорхойгүй байгаа ч үнэ нь аль хэдийнэ зарлагдсан байна. Домогт архитекторын 15 видео хичээл нийлээд ердөө л 90 долларын үнэтэй болох юм.

Фрэнк Гэри бол деконструктивизм урсгалын үндсийг тавигч, Притцкерийн шагналт орчин үеийн архитектурын хамгийн нөлөө бүхий хүн юм. Тэрбээр Парис дахь Foundation Louis Vuitton, Нью-Йорк хотод байрлах 76 давхар Beekman Tower барилга зэрэг архитектурын шилдэг бүтээлүүдийг босгосон билээ.

цааш үзэх