
After-Party фото сурвалжилга: Тэнгисийн эрэг дээрх 24/7
Central телевизээс эрхлэн гаргадаг Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улиралд зориулагдсан Pop-Up event тавдугаар сарын 1-ний өдөр Шангри-Ла төвд болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээнд төслийн оролцогчид, панелистүүд, уран бүтээлчид, ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөгчид болон үзэгчид нэг дор цугларч, хоорондоо сэтгэгдлээ хуваалцан хөгжилдөж, инээд хөөрөөр дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Онцлох мөчүүдээс дурдвал, нэвтрүүлгийн оролцогчид болох Trae болон Тод нар одоо ч үерхэж буй гэдгээ албан ёсоор зарлаж, шоуны үнэнч үзэгчдийг баярлуулаад амжсан байна.
Харин нар жаргах мөчид арга хэмжээ Sen ресторан руу шилжиж нэвтрүүлгийн хамт олон багагүй амжилтыг дагуулаад буй хоёрдугаар улирлаа тэмдэглэн after party-г эхлүүллээ. Central телевизийн захирал Г.Анхбаяр, панелист Б.Батбилэг нар өөрсдийн сетээ тоглож, дуучин Должин тус улирлын өнгийг тодотгосон Эрхэ Сүлөө дуугаа эгшиглүүлж, мөн оролцогч бөгөөд дуучин Amra тайзнаа гарсан энэхүү үдшийн халуухан агшнуудаас уншигчдадаа хүргэж байна.


















Photo by Shirako