Хайх

Алдартнууд Энни Лейбовицийн шинэ зургийн цомогт

Алдартнуудын 150 гаруй хөрөг

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Phaidon хэвлэлийн газар "Annie Leibovitz: Portraits 2005-2016" нэртэй шинэ ном хэвлэн гаргах гэж байна. Уг номонд алдарт гэрэл зурагчин Энни Лейбовицийн 150 гаруй шилдэг бүтээлүүд багтах юм. Тухайлбал Их Британийн хатан хаан II Элизабет, Заха Хадид, Дональд ба Мелания Трамп, Жефф Кунс, Марина Абрамович, Рианна, Мэрил Стрип болон бусад алдартнуудын хөрөг зургууд шинэ номонд орсон байна.

"Annie Leibovitz: Portraits 2005-2016" номыг Phaidon хэвлэлийн газрын албан ёсны вебсайт дээрээс ойролцоогоор 90 долларын үнэтэйгээр урьдчилан захиалах боломжтой. Хэвлэлийн газар энэ оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн тус номыг дэлхий даяар түгээх юм. Энэ дашрамд дурдахад Энни Лейбовиц өмнө нь "Annie Leibovitz: Photographs, 1970-1990" ба "A Photographer's Life: 1990-2005" гэх хоёр зургийн цомог гаргаж байсан туршлагатай билээ.

цааш үзэх