Хайх

Хоорондоо хамтарсан үедээ бүр ч их амжилтыг дагуулдаг жүжигчид

Хоорондоо хамтарсан үедээ бүр ч их амжилтыг дагуулдаг жүжигчид

Сирша Ронан болон Тимоти Шаламе, Хоакин Феникс болон Руни Мара гэх мэт

Text: Б.Энххүслэн


1. Сирша Ронан болон Тимоти Шаламе

Хоорондоо хамтарсан үедээ бүр ч их амжилтыг дагуулдаг жүжигчид (фото 1)

Тимоти Шаламе болон Сирша Ронан нар “Lady Bird”, “Little Women”, “The French Dispatch” болон бусад кинонуудад дүр бүтээж байсан. Тэдний хамтарсан эдгээр бүтээлүүдээс “Lady Bird” 2018 онд нийт 41 томоохон шагнал гардуулах ёслолд нэр дэвшиж, 13-т нь ялалт байгуулсан амжилтыг гаргасан юм. Харин “Little Women” Оскарын нийт найман төрөлд нэр дэвшиж, BAFTA, AACTA International Award болон бусад ёслолуудаас шагналууд хүртэж тэдний хамт тоглосон бүтээлүүд амжилт, ололтоор дүүрэн байдгийн ээлжит баталгаа болж байсан.

Сирша Dazed сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр “Би Тимотиг онцгой гэдгийг мэддэг байсан. Тэрээр жүжигчний хувьд хүмүүсийг яг л соронз шиг татаж чаддаг. Мөн бид бие биенээсээ тэнгэр газар шиг өөр жүжиглэлтийг гаргадаг нь түүнтэй хамтран ажиллах явцыг илүү сонирхолтой болгодог. Би Тимотитой цаашдаа ч хамтрахыг хүсч байна” хэмээн хуваалцаж байсан юм.

2. Брэдли Купер болон Женнифер Лоуренс

Хоорондоо хамтарсан үедээ бүр ч их амжилтыг дагуулдаг жүжигчид (фото 2)

Брэдли Купер, Женнифер Лоуренс нар хамгийн анх инээдмийн, романтик төрлийн “Silver Linings Playbook” кинонд дүрүүдээ мөнхөлж байсан билээ. Уг бүтээлээрээ Женнифер Оскарын шагнал гардуулах ёслолоос “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд ялалт байгуулсан бөгөөд шагналаа гардан авахдаа тэрээр “Энэ бүгд Брэдлигийн оролцоо, нөлөөгүйгээр боломжгүй байх байсан” хэмээн талархлаа илэрхийлж байсан билээ. Тус бүтээлээс хоёр жилийн дараа буюу 2014 онд тэд “Serena” гэх кинонд Их хямралын үед амьдарч буй шинэхэн гэрлэлт хосуудын дүрийг бүтээдэг юм. Мөн тэднийг “American Hustle”, “Joy” кинонуудаас харах боломжтой.

3. Хоакин Феникс болон Руни Мара

Хоорондоо хамтарсан үедээ бүр ч их амжилтыг дагуулдаг жүжигчид (фото 3)

Хоакин Феникс, Руни Мара нар ажлын хамтрагчдаас гадна 2019 онд сүй тавьсан дурлалт хосууд билээ. Тэд хамгийн анх Оскарын шагналт “Her” киноны дүрээрээ дамжуулан танилцаж, хайрынхаа түүхийн эхлэлийг тавьж байжээ. Харин тэдний үерхэл 2016 онд “Mary Magdalene” гэх Христийн шашны сэдэвтэй киноны зураг авалтад орсны дараагаар эхэлсэн байдаг. Улмаар 2017 оны Канны кино наадмын үеэр Хоакин, Руни хоёр харилцаагаа нийтэд ил болгосон юм. Мөн тэд “Don't Worry, He Won't Get Far on Foot” кинонд авто ослын дараагаар амьдралыг шинээр харж эхэлдэг Жон Каллахан болон түүний найз охин Аннугийн дүрийг бүтээдэг билээ.

4. Том Харди болон Киллиан Мёрфи

Хоорондоо хамтарсан үедээ бүр ч их амжилтыг дагуулдаг жүжигчид (фото 4)

Алдарт найруулагч Кристофер Ноланы “Inception”, “The Dark Knight Rises”, “Dunkirk” болон Netflix– ийн шилдэг цувралуудын нэг “Peaky Blinders” кинонуудад дүр бүтээсэн Том Харди, Киллиан Мёрфи нарын хамтын ажиллагаа салбарынхаа шилдэг бүтээлүүдийг төрүүлдэг гэхэд хилсдэхгүй. Тэд тухайн нөхцөл байдал, уур амьсгалдаа тааруулан зохиолын дагуу бус тоглолтыг үзүүлж, тэр нь амжилт олдог талаар найруулагчид нь дурддаг билээ. “Том, Киллиан хоёрын зэрэг буудаж, зэрэг унадаг хэсгийг тэд өөрсдөө тухайн үеийн мэдрэмжээрээ харуулсан. Энэ нь ч амжилт олсон” хэмээн Peaky Blinders цувралын найруулагч Дэвид Кэффри онцолж байжээ.

5. Тони Люн Чу Вай болон Мэгги Чун

Хоорондоо хамтарсан үедээ бүр ч их амжилтыг дагуулдаг жүжигчид (фото 5)

2000 оны шилмэл бүтээлүүдийн нэг, Вон Карвай найруулагчийн романтик, драма төрлийн “In the Mood for Love” киноны дүрүүдээрээ Тони, Мэгги хоёр дэлхийд танигдсан билээ. Тус кинонд тоглохоос өмнө нэлээдгүй туршлага хуримтлуулсан байсан Люн салбартаа шинээр хөл тавьж буй Мэггид "Чи яаж жүжиглэх талаар мэддэггүй юм байна. Гэртээ харь" хэмээн хатуухан үгсийг хэлж, шүүмжилсэн байдаг. Гэсэн ч Чун шүүмжийг сөргөөр хүлээж авалгүй алдаанууд дээрээ суралцсанаар тэдний хамтран тоглох бүтээлүүд нэгээр дуусаагүй юм. Тэднийг 2004 онд дэлгэцнээ гарч байсан “In the Mood for Love” киноны үргэлжлэл болох "2046" болон адал явдалт жанрын "Hero" киноноос харах боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх