Хайх

\"Sex and the City\" цувралаараа алдартай жүжигчин Уилли Гарсон таалал төгслөө

"Sex and the City" цувралаараа алдартай жүжигчин Уилли Гарсон таалал төгслөө

57 насандаа

Text: Buro.Mongolia


Бидний хайртай “Sex and the City” цувралын Стэнфордын дүрийг бүтээсэн жүжигчин Уилли Гарсон 57 насандаа таалал төгслөө. Instyle сэтгүүлийн мэдээллэж буйгаар Уилли хорт хавдрын өвчинтэй тэмцэж байсан гэнэ. Энэхүү гунигт мэдээг уран бүтээлчийн хүү болох Натен Гарсон баталж “Та бол миний мэдэх хамгийн ухаантай, хөгжилтэй хүн. Намайг дундаршгүй хайраар өсгөсөнд баярлалаа. Үргэлж таныгаа санан дурсаж явах болно. Хэтэрхий их хайртай шүү” хэмээн хэлсэн байна.

Уилли Гарсон нь 1998-2004 оны хооронд “Sex and the City” цувралд болон уг бүтээлийн бүрэн хэмжээний хоёр кинонд тоглож байсан юм. Эдгээрээс гадна саяхан албан ёсны трейлэр нь цацагдсан “Sex and the City” бүтээлийн шинэ ангиуд болох "And Just Like That" 10 ангит цувралд тоглох ажлаа эхлүүлсэн байжээ. Киноны үйл ажиллагаа хариуцсан продюсер Майкл Патрик Кинг “Гарсон хүнд өвчнөөр өвдсөн байсан ч зураг авалтын үеэр бүх хүчээ дайчилсан, өөрийн дуртай зүйлдээ бүхнээ зориулсан” гэж Variety сэтгүүлд хуваалцжээ. Түүнчлэн бид Мирандагийн дүрээр нь мэдэх жүжигчин Синтия Никсон “Бид бүгд түүнтэй ажиллах дуртай байсан. Уилли бол гэрэл гэгээ цацруулсан, нөхөрлөл болон шоу бизнесийн талаар асар өндөр мэдлэгтэй нэгэн” хэмээн түүнийг дурсан санасан юм.

"Sex and the City" цувралаараа алдартай жүжигчин Уилли Гарсон таалал төгслөө (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх