Хайх

Шинэ баримт: Ван Гог яагаад чихээ огтолсон бэ?

Шинэ баримт: Ван Гог яагаад чихээ огтолсон бэ?

Гогеноос болоогүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Голландын алдарт пост-импрессионист зураач Винсент Ван Гог өөрийн зүүн чихээ огтлон хаясан шалтгааныг түүний найз, зураач Гогентой муудалцсантай нь холбон тайлбарладаг. Тэгвэл сүүлийн үеийн судалгаа энэ онолыг үгүйсгэж байна

Ван Гог 1888 оны Зул сарын баярын өмнөх шөнө өөрийн зүүн чихний омогийг огтолсон бөгөөд тэр яг яагаад ингэх болсон шалтгааныг хэн ч мэдэхгүй. Энэ тухай олон таамаг дэвшүүлсэн байдгаас хамгийн бодит үнэнд дөхсөн нь тэр зураач Поль Гогентой муудалцсанаас болсон гэж үздэг. Тэгвэл одоо үүнийг үгүйсгэсэн бас нэг судалгаа гарсан байна.

Винсент Ван Гогийн амьдрал ба уран бүтээлийн судлаач Мартин Бейли аравдугаар сард "Studio of the South: Van Gogh in Provence" нэртэй ном гаргасан юм. Тэрбээр уг номонд Ван Гог өөрийн дүү Тео Ван Гогийг Йоханна Бонгертой хуримаа хийх болсон гэсэн мэдээг сонссоны улмаас ийнхүү өөрийн бие эрхтнээ гэмтээсэн гэсэн онолыг дэвшүүлжээ.

Ван Гог энэхүү мэдээг маш хүндээр хүлээж авсан бөгөөд дүү нь гэрлэсэн тохиолдолд сэтгэл санааны болон санхүүгийн дэмжлэгээ алдана гэж Ван Гог айсан гэж Бейли тайлбарлаж байна. Учир нь Ван Гог дүүгээсээ асар их хамааралтай байсан юм. Анх 1888 оны арванхоёрдугаар сарын 23-нд Тео Парисаас ахдаа захидал илгээсэн ба энэхүү захидалд тэр удахгүй болох хуримын ёслолын талаар дэлгэж, 100 франк явуулсан байна. Харин энэ явдлын дараа Гоген ирж, тэд муудалцсан бөгөөд Ван Гог өөрийн чихээ огтолж, ойролцоох эмсийн хүрээлэн рүү илгээсэн гэнэ. Тэгэхээр Мартин Бейлигийн үзэж буйгаар бол Гогентой зөрчилдсөнөөс бус харин дүү нь хуримаа хийх болсноос Винсент Ван Гог өөрийн чихээ огтолсон бололтой.

 

цааш үзэх