Хайх

Тайра Бэнкс “America’s Next Top Model” реалити шоуг насны хязгааргүй болголоо

Тайра Бэнкс “America’s Next Top Model” реалити шоуг насны хязгааргүй болголоо

Тэмцээнд бүртгүүлэх насны хязгаарыг арилгаж байна

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Тайра Бэнкс “America’s Next Top Model” реалити шоуны 24-р улирлын дүрмийг шинэчиллээ

"America's Next Top Model" реалити шоу анх 2003 онд нээлтээ хийснээс хойш нийт 23 улирал гарсан юм. Энэ хугацаанд тус шоу нэвтрүүлэгт оролцохоор бүртгүүлсэн загвар өмсөгчдийн насны хязгаарыг 27 наснаас доош байхаар заасан байдаг. Тэгвэл одоо тус шоуны санаачлагч, ерөнхий продюсер, супер модель Тайра Бэнкс энэхүү насны хязгаарыг арилгаж буйгаа өөрийн Instagram хуудсаараа дамжуулан зарлалаа.

A post shared by Tyra Banks (@tyrabanks) on

"Өнөөдрийг хүртэл America's Next Top Model шоуны оролцогчид 27 ба түүнээс доош настай байх шаардлагатай байсан. Энэ хугацаанд би "Тайра яагаад заавал насны хязгаартай байх ёстой юм бэ?" гэсэн асуултыг маш олон удаа сонссон. Тиймээс би одоо энэ насны хязгаарыг арилгаж байна. Надад чиний хэдэн настай байх нь хамаагүй. Хэрэв чи America's Next Top Model-ын шалгаруулалтанд ормоор байвал нүдээрээ инээмсэглэж чаддаг байх, мөн яг л супер модель шиг тайзан дээр алхаж сурах эрмэлзэлтэй байх хэрэгтэй" гэж Тайра Instagram видеондоо ярьсан юм.

Тайра Бэнкс "America's Next Top Model" шоу нэвтрүүлгийн шүүгч ба хөтлөгчөөр өнгөрсөн арванхоёрдугаар сар хүртэл (22 улирал) ажилласан ч нэвтрүүлгийн 23 дах улиралд түүнийг дуучин Рита Ора орлосон юм. Харин гуравдугаар сард Тайра Бэнкс America's Next Top Model шоуны 24 дэх улирлын ерөнхий шүүгч ба хөтлөгчөөр эргэн ирж буйгаа зарласан байгаа.

цааш үзэх