Хайх

Цар тахал эхэлснээс хойш зохиогдож буй анхны арга хэмжээ: MTV VMA ёслол зохион байгуулагдана

Цар тахал эхэлснээс хойш зохиогдож буй анхны арга хэмжээ: MTV VMA ёслол зохион байгуулагдана

Нью-Йорк хотод

Text: Buro.Mongolia


2020 оны наймдугаар сарын 30-нд Barclays Center-д товлогдсон байсан MTV Video Music Awards шагнал гардуулах ёслол зохион байгуулагдахаар боллоо. Гэхдээ ёслолын үйл ажиллагаанд оролцох үзэгчдийн тоог хязгаарлаж, эсвэл огт үзэгчгүй зохиохоор болсон байна.

Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомо MTV Video Music Awards зохиогдохоор болсныг баталсан ч тодорхой хязгаарлалт, тусгаарлалтын арга хэмжээнүүдийг авна гэдгээ мэдэгдсэн юм.

"Арга хэмжээг аюулгүй зохион байгуулахын тулд шоуны продюсерууд болон Barclays Center-ийн менежмент мужийн болон хотын удирдлагуудтай хамтран ажиллаж, байж болох хамгийн сайн төлөвлөгөөг боловсруулсан. Өөрөөр хэлбэл бид арга хэмжээнд оролцох хүмүүсийн тоог цөөлж, виртуал хэсэг оролцуулж, тусгаарлах боломж олгоно" гэж Куомо мэдэгджээ.

Ингэснээр MTV Video Music Awards шагнал гардуулах ёслол нь цар тахал эхэлснээс хойш Barclays Center-д зохион байгуулагдаж байгаа анхны томоохон арга хэмжээ болж байна.

цааш үзэх