Хайх

“The King” кино Өмнөд Солонгосын box office-ыг тэргүүлж байна

“The King” кино Өмнөд Солонгосын box office-ыг тэргүүлж байна

Variety сэтгүүлийн мэдээллэснээр

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Хан Же Римийн найруулж, жүжигчин Жо Ин Сунгийн гол дүрд нь тоглосон улс төр, гэмт хэргийн сэдэвтэй "The King" кино өнгөрсөн лхагва гарагт Өмнөд Солонгост нээлтээ хийснээс хойш нийт 13,2 сая долларын орлого олоод байна. Солонгос улс даяар нийт 1,310 кино театраар гарсан энэхүү кино нь өнгөрсөн лхагва гарагаас ням гараг хүртэлх хугацаанд олсон ашиг орлогоороо энэ сарын дээд рекордыг тогтоосон гэдгийг Variety сэтгүүл мэдээллэжээ.

"The King" киноны үйл явдалд ядуу гэр бүлээс гаралтай залуу прокурорын (Жо Ин Сунг) тухай гарах бөгөөд тэрээр эрх мэдэл, нэр хүндэд асар хурдан хүрэх авч тун удалгүй үүний хар, бараан талыг олж харах болно.

цааш үзэх