Хайх

The Weeknd-ийн тоглосон “The Idol” цувралын шинэ трейлэр цацагдлаа

The Weeknd-ийн тоглосон “The Idol” цувралын шинэ трейлэр цацагдлаа

Хамгийн cool жүжигчдийн бүрэлдэхүүнтэй цуврал тун удахгүй нээлтээ хийнэ

Text: Buro.Mongolia


Өнгөрөгч оны зургаадугаар сард HBO суваг “The Idol” нэртэй шинэ цуврал дээр ажиллаж буйгаа зарласан билээ. Мөн өмнө нь хэвлэлүүдийн мэдээлж байснаар тус бүтээлд нэгэн эмэгтэй поп дуучин тахин шүтэгчдийн удирдагч, Лос Анжелесын шөнийн клуб эзэмшигч залуутай хайр дурлалын харилцаатай болсноор түүх өрнөх байсан бол цувралын продюсерууд үйл явцад нь хэд хэдэн томоохон өөрчлөлтүүдийг оруулжээ. Зохиол дээр гол дүрийг бүтээсэн дуучин The Weeknd, “Euphoria” цувралын зохиолч Сэм Левинсон болон продюсер Реза Фахим нар ажилласан байна. Харин гол дүрүүдэд The Weeknd-с гадна Лили Роуз Депп, Трой Сиван, BLACKPINK-ийн Jennie, Мозес Самни зэрэг одууд тоглосон юм.

Одоогоор цувралын нээлтийн тов тодорхойгүй байгаа ч HBO суваг саяхан цувралын шинэ трейлэрийг цацаж, цахим ертөнцөөр багагүй шуугиан дэгдээлээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх