Хайх

Тим Бертон Уэнсдей Аддамсын тухай цуврал хийнэ

Тим Бертон Уэнсдей Аддамсын тухай цуврал хийнэ

Netflix-д зориулсан спин-офф

Text: Buro.Mongolia


Зураг:

Алдарт кино найруулагч Тим Бертон Netflix стриминг платформд зориулан "The Addams Family" киноны спин-оффыг хийх гэж байна. Уг цуврал нь "Wednesday" гэх нэртэй бөгөөд Гомес болон Мортиша Аддамс нарын охин Уэнсдейгийн тухай өгүүлэх болно.

Цувралын зохиолд Уэнсдей Аддамс Невермор Академид суралцахын зэрэгцээ ер бусын чадвараа олж нээнэ. Харин түүнд өөрийн ур чадвараа ашиглан аймшигт цуврал аллагуудыг зогсоох хэрэг гарна. Мөн тэрээр энэ явцдаа 25 жилийн өмнө аав ээжийг нь төөрөгдүүлж байсан нэгэн нууцыг олж мэднэ.

Эргэн сануулахад Аддамсын гэр бүлийг анх 1938 онд Америкийн зураач Чарльз Аддамс бүтээсэн юм. Үүнээс хойш тэдний тухай хэд, хэдэн кино, цуврал, хүүхэлдэйн кинонууд үзэгчдийн хүртээл болсон байдаг. Хамгийн сүүлд 2019 онд "The Addams Family" нэртэй анимэйшн нээлтээ хийсэн ба гол дүрийн баатруудад Шарлиз Терон болон Оскар Айзек нар дуу оруулсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх