
Tudum 2025: Netflix-ийн цахим арга хэмжээний үеэр танилцуулагдсан онцлох уран бүтээлүүд
Squid Game, Wednesday, Stranger Things болон бусад
Өнгөрөгч бямба гарагт Лос-Анжелес хотын Kia Forum цэнгэлдэхэд Netflix Tudum 2025 цахим арга хэмжээ ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээ нь Netflix платформын шүтэн бишрэгчдэд зориулсан, орчин цагийн соёлыг тодорхойлсон жилийн хамгийн том арга хэмжээнд тооцогддог билээ.
Үдшийн хөтлөгчөөр жүжигчин Софиа Карсон ажилласан ба дуучин Лэди Гага Zombieboy, Bloody Mary, Abracadabra зэрэг хит уран бүтээлүүдээрээ танхимыг доргиож, Энэтхэг уран бүтээлч, рэппер Hanumankind Squid Game цувралын хоёрдугаар улирлын The Game Don’t Stop дууг дуулсан нь арга хэмжээний оргил мөчүүдийн нэг байлаа.
Түүнчлэн арга хэмжээний үеэр Netflix-ийн тун удахгүй нээлтээ хийх шинэ кино, цувралуудын танилцуулга, трейлер олны хүртээл болсон нь энэхүү үдшийг улам ч онцгой болгосон юм. Ингээд хамгийн өндөр хүлээлттэй байгаа бүтээлүүдийн трейлерийг түүвэрлэн хүргэж байна.
Squid Game 3
Нээлтээ хийх огноо: Зургаадугаар сарын 27
Happy Gilmore 2
Нээлтээ хийх огноо: Долоодугаар сарын 25
Wednesday 2
Нээлтээ хийх огноо: Наймдугаар сарын 6
Frankenstein
Нээлтээ хийх огноо: Арваннэгдүгээр сар
Stranger things 5
Нээлтээ хийх огноо: Арваннэгдүгээр сарын 26
Wake Up Dead Man: A Knives Out Mystery
Нээлтээ хийх огноо: Арванхоёрдугаар сарын 12
The RIP
Нээлтээ хийх огноо: 2026 оны нэгдүгээр сарын 16
One Piece 2
Цацагдах огноо: 2026 он