Зургаадугаар сарын зурхай: Зорилгоо тодорхойлж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх үе тохиож байна
Зургаадугаар сарын дэлгэрэнгүй зурхай
Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2025 оны зургаадугаар сарын дэлгэрэнгүй зурхайтай танилцана уу.

Зургаадугаар сарын эхээр хонины ордныхон өөрийн эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай. Нөгөөтээгүүр 8-ны өдөр Буд гараг мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр орон байр, зуслангийн байшин худалдан авах, амьдарч буй газраа солих зэрэг томоохон өөрчлөлт хийхэд тохиромжтой үе тохионо.
Харин сарын дундад буюу 17-ны өдөр Ангараг гараг охины орд руу шилжих хөдөлгөөн хийхэд та өөрт тулгараад буй асуудлуудаа хялбархан даван туулж чадна. Цаашлаад 20-ны өдөр нар мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр гэр бүл, эцэг эхтэйгээ илүү их цагийг өнгөрөөж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх шаардлагатай. Сарын сүүлээр буюу 26-ны өдөр Буд гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр бүтээлч сэтгэлгээ тань нэмэгдэж, улмаар өмнө нь хийж дуусгаагүй байсан ажлуудаа эргэн харахад таатай үе тохионо.

Зургаадугаар сарын 6-ны өдөр Сугар гараг үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэхүү өөрчлөлт нь үхрийн ордныхонд хамгийн таатай, эерэг өөрчлөлтүүдийг татаж өгөх бөгөөд өөрийн дуртай зүйлээ хийж эхлэх, өөртөө цаг гаргах, гэр бүлдээ анхаарал хандуулах зэрэг боломжууд бүрдэж байна. 9-ний өдөр Бархасбадь гараг мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийхэд ажил төрөл, карьер дээр тань эерэг өөрчлөлт гарч, өсөн дэвших боломжоор хангагдана.
Сарын дундад бүтэн сар нумын ордод гарна. Энэ үеэр гэр бүл, орон байртай холбоотой асуудлуудаа даван туулахад тун таатай ба бусадтай үл ойлголцсон бол түүнийгээ засаж, залруулаарай. Харин ганц бие үхрийн ордныхон өөрийн сэтгэл санааг сонсож, дотоод хүнтэйгээ сайтар ярилцаж, өөртэйгөө ажиллах шаардлагатай. Зургаадугаар сарын 25-ны өдөр шинэ сар гарснаар ирээдүйгээ төлөвлөж, шинэ санаа боловсруулахад тун таатай.

Зургаадугаар сарын 6-ны өдөр Сугар гараг үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэхүү үйл явдал нь зүүд нойр, харилцаа холбоо, гэр бүлийн харилцаанд тань нөлөөлж, эерэг өөрчлөлтийг авчрах болно. Нөгөөтээгүүр, санхүүгээ зөв захиран зарцуулж, орлого зарлагаа нягт, нямбай тооцоолох шаардлага үүснэ.
9-ний өдөр Бархасбадь гараг мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийхэд санхүүгийн байдал тань дээшилж, илүү тогтвортой болно. Энэхүү энерги бүтэн жилийн турш үргэлжлэх бөгөөд санхүүтэй холбоотой асуудлуудаа энэ үеэр шийдвэрлэх боломжтой. Сарын сүүлээр нар мэлхийн орд руу орох үеэр удаан хугацаанд бодож, төлөвлөсөн ажлуудаа эхлүүлэхэд тун таатай үе тохиох учир өөртөө итгэлтэй байж, ухаалаг шийдвэр гаргаарай.

Мэлхийн ордныхон энэ зургаадугаар сард маш таатай өдрүүдийг туулах болно. Тухайлбал 8-ны өдөр Буд гараг мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийхэд бодсон санасан бүхэн тань саадгүй бүтэж, ажил карьер дээр тань өсөн дэвшилт гарна. Цаашлаад 9-ний өдөр гэр бүл, харилцаа холбоо, хайр дурлал гээд бүхий л зүйлс дээр тань эерэг өөрчлөлтүүд гарах болно. Тиймээс энэ үеэр өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, зоригтой алхмуудыг хийж эхлээрэй.
Харин 20-ны өдөр нар мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр эрч хүч, энерги тань нэмэгдэж амьдралыг илүү өөдрөгөөр харж эхэлнэ. Сарын сүүл буюу 26-ны өдөр Буд гараг арслангийн орд руу ороход ирээдүйгээ сайтар төлөвлөх, гэр бүлийн асуудалдаа ул суурьтай хандах шаардлагатай.

Зургаадугаар сарын 6-ны өдөр Сугар гараг үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр ажил, карьер, нийгэмшил дээр тань эерэг өөрчлөлтүүд үүснэ. Харин 8-ны өдөр Буд гараг мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийхэд бодож санасан зүйлээ бичиж төлөвлөх, аливаа асуудалд няхуур хандах хэрэгтэй.
Сарын дундад бүтэн сар нумын ордод гарах үеэр гэр бүл, үр хүүхдэдээ илүү анхаарал хандуулах шаардлагатай нүүр тулна. Харин ганц бие арслангийн ордныхон хэн нэгэнд хэт итгэж найдах хэрэггүй гэдгийг санаарай. 20-ны өдөр нар ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр өөртөө цаг гаргаж, дуртай зүйлээ хийхэд тун тохиромжтой үе тохиож байна. Харин 25-ны өдөр шинэ сар үхрийн ордод гарснаар төлөвлөгөө гаргах, өөрийн сул талыг олж харах, амьдралд тань сөргөөр нөлөөлдөг хүмүүсийг таньж мэдэх боломж үүснэ. Иймд аливаа зүйлд няхуур хандаж, ухаалаг шийдвэр гаргаарай.

Зургаадугаар сарын 6-ны өдөр Сугар гараг үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийхэд өөртөө итгэх итгэл тань нэмэгдэж, таатай үйл явдлууд тохиох болно. Харин 9-ний өдөр Бархасбадь гараг мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр охины ордныхонд тайвшрах, түр ч болов амьсгаа авах боломж олдож, тулгараад байсан асуудлууд тань эергээр шийдэгдэж эхэлнэ.
Сарын дундад буюу 15-ны өдөр хэн нэгэнтэй маргалдах, үл ойлголцох, хэрүүл маргаан үүсэх магадлалтай тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Зургаадугаар сарын 20-ны өдөр нар мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийхэд харилцаа холбоо тань идэвхжиж эхэлнэ. Нөгөөтээгүүр бодсон санасан зүйлээ сайтар төлөвлөж, хийх гэж буй ажлаа олон дахин нягтлах шаардлагатай.

Зургаадугаар сарын 6-ны өдөр Сугар гараг үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр санхүүгийн асуудлууд тань шийдэгдэж эхэлнэ. Харин 8-ны өдөр Буд гараг мэлхийн орд руу ороход ажил, карьертаа анхаарлаа хандуулж, хийж буй зүйлээ олон дахин нягтлаарай. 9-ний өдөр Бархасбадь гараг мэлхийн орд руу бүтэн нэг жилийн турш байршихаар чиглэлээ өөрчлөх ба энэхүү үйл явдал нь жинлүүрийн ордныхонд томоохон боломж, аз завшаан авчрах болно.
Сарын дундад Ангараг гараг охины орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр бусадтай маргалдахаас зайлсхийж, үг яриагаа цэгнээрэй. Харин сарын сүүл буюу 25-нд шинэ сар гарснаар аливаа шинэ зүйлийн эхлэлийг тавихад нэн таатай байна.

Зургаадугаар сарын 6-ны өдөр Сугар гараг үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр томоохон эерэг үйл явдлууд амьдралд тань тохиож, улмаар хилэнцийн ордныхон аз завшаанаар дүүрэн өдрүүдийг туулах болно. Цаашлаад 9-ний өдөр Бархасбадь гараг мэлхийн орд руу орно. Энэ өдөр итгэл үнэмшил, сургууль соёл, боловсрол, ажил карьер гээд бүх зүйл дээр эерэг өөрчлөлтүүд үүсэж, таны амьдрал аажмаар зөв замналдаа орж эхэлнэ.
Сарын дундад бүтэн сар нумын ордод гарахад гэр бүл, үр хүүхдэдээ илүү анхаарал хандуулж, ажил амьдралаа тэнцвэртэй авч явахыг хичээгээрэй. Харин ганц бие хилэнцийн ордныхон шинэ хүнтэй болзох, учрах бүрэн боломжтой. Сарын сүүлээр буюу 25-ны өдөр шинэ сар гарах үеэр ирээдүйн зорилгоо тодорхойлж, мөнгө санхүүгээ сайтар тооцоолж, зоригтой алхам хийхийг хичээгээрэй.

Зургаадугаар сарын эхэн үед нумын ордныхон ажил үйлс дээрээ анхаарал хандуулж чадвал шинэ ажлын санал хүлээн авах, тушаал дэвших бүрэн боломжтой. 6-ны өдөр Сугар гараг үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийх бөгөөд энэ үеэр та хийж буй бүхий л зүйлээсээ таатай мэдрэмжийг авч, мөн эрүүл мэндийн тал дээр тав тухыг мэдрэх болно. Нөгөөтээгүүр аль болох чихэрлэг зүйлсээ хорьж, эрүүл хооллож, өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийгээрэй.
Сарын дундад бүтэн сар нумын ордод буюу таны ордод гарснаар хэт мэдрэмтгий, эмзэг болох, түргэн уурлах магадлалтай учир үг яриагаа цэгнэж, ухаалаг үйлдэл хийгээрэй. Цаашлаад 17-нд Ангараг гараг охины орд руу шилжих хөдөлгөөн хийснээр ажил карьертаа өөрийгөө бүрэн дайчилж, зоригтой алхмууд хийж эхэлбэл зохистой. Харин сарын сүүлээр шинэ сар гарах үеэр шинэ зүйл сурч мэдэх, ирээдүйгээ төлөвлөх гэхчлэн шинэ бүхний эхлэлийг тавихад таатай үе тохиож байна.

Зургаадугаар сарын 6-нд Сугар гараг үхрийн орд руу орсноор матрын ордныхон илүү тав тухтай байдлыг мэдэрч эхэлнэ. Мөн харилцаа холбоо сайжрах, үр хүүхдэдээ цаг хугацаа гаргах, өөрийн дуртай зүйлийг хийх боломж бүрдэнэ. 9-ний өдөр Бархасбадь гараг мэлхийн орд руу байршcнаар таны амьдралд томоохон өөрчлөлтүүд гарах хандлагатай байна.
Зургаадугаар сарын 17-ны өдөр Ангараг гараг охины орд руу шилжих хөдөлгөөн хийхэд ганц бие матрын ордныхон шинэ хүнтэй танилцах, болзох боломжтой. Сарын сүүлд буюу 26-нд Буд гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр санхүүгийн байдал тань өөрчлөгдөж, орлого ашгийн үүд хаалга тань нээгдэнэ. Иймд энэ үеэр санхүүгийн шинэ эх үүсвэр бий болгох тал дээр анхаараарай.

Зургаадугаар сарын 6-ны өдөр Сугар гараг үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийх бөгөөд орон байрны асуудал шийдэгдэж, улмаар та илүү тав тухтай мэдрэмжийг авч, гэр бүлийн харилцаа халуун дулаан болж ирнэ. 8-ны өдөр Буд гараг мэлхийн ордод байршсанаар санхүүгийн асуудлууд тань шийдвэрлэгдэж эхлэх тул орлого, зарлагаа нарийн тооцоолоорой. Мөн энэ үед хийгээгүй орхисон ажлуудаа эргэн харж, ээлж дарааллаар нь дуусгахыг зөвлөж байна.
Сарын дундад эрүүл мэндээ анхаарч, дасгал хөдөлгөөнөөр хичээллэвэл зохистой. Зургаадугаар сарын 17-нд Ангараг гараг охины орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үед судалгаа шинжилгээ хийж, дотоод хүнтэйгээ ярилцаж, төлөвлөгөө гаргаж, ирээдүйгээ төлөвлөж, хянамгай байхыг хичээгээрэй. Зургаадугаар сарын 20-нд нар мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийхэд шинэ ажилд орох, тушаал дэвших, ажлын орчин солигдох зэрэг үйл хэрэг идэвхтэй болно.

Загасны ордныхон энэ сард харилцаа холбоо, шинэ санаа, эерэг өөрчлөлт, аз завшаанаар дүүрэн өдрүүдийг туулах болно. 6-ны өдөр Буд гараг мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийж байна. Ингэснээр гэр бүл, үр хүүхэдтэйгээ харилцах харилцаа тань илүү таатай болно.
Зургаадугаар сарын 9-ний өдөр Бархасбадь гараг байршлаа солин мэлхийн орд руу орно. Энэ үед өөрийгөө шинээр нээх, дуртай зүйлээ хийх, бусдад өөрийгөө ойлгуулах гэхчлэн үйл хэрэгт нэн таатай. Мөн таны ажил карьер, санхүүгийн байдал дээр томоохон боломжууд үүсэх учир өөртөө итгэлтэй, зоригтой байгаарай. Сарын сүүлээр нар мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр загасны ордныхон энергийн өөрчлөлтөд орж, маш олон идэвхтэй алхмуудыг зоригтойгоор хийж, улмаар ажил амжилтын тань эрин үе эхлэх болно.
Энэ сарын онцлох өдрүүд
Зургаадугаар сарын 6
Сугар гараг үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.
Зургаадугаар сарын 8
Буд гараг мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.
Зургаадугаар сарын 17
Ангараг гараг охины орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.
Зургаадугаар сарын 20
Нар мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.
Зургаадугаар сарын 25
Шинэ сар гарна.
Зургаадугаар сарын 26
Буд гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.