
Урлагаар амьсгалах өдрүүд: Улаанбаатар биенналь 2025 арга хэмжээ
Зургаадугаар 20-ны өдөр хүртэл зохион байгуулагдана
Зургаадугаар сарын 6-20-ны хооронд зохион байгуулагдаж буй Улаанбаатар биенналь энэ жил нийслэлийн 25 байршилд гадаад болон дотоодын 100 гаруй уран бүтээлчийн бүтээлийг түүвэрлэн олон нийтэд хүртээл болгож байна. Ийнхүү хотын гудамж, галерей, музей, задгай талбай бүр урлагаар амьсгалж, иргэдийг шинэ мэдрэмж, соёлын гүн ертөнц рүү уриалж эхэллээ.
Анх Улаанбаатар хот 2023 онд ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээнд нэгдэж, дэлхийн 90 гаруй улсын 355 бүтээлч хотын нэг болсон нь Монголын соёл, урлагийг олон улсад таниулах, салбарын байр суурийг шинэ түвшинд гаргах чухал алхам болсон билээ. Энэхүү сүлжээ нь гар урлал ба ардын урлаг, дизайн урлаг, кино урлаг, уран зохиол, медиа урлаг, хөгжмийн урлаг, хоолны урлаг гэсэн долоон төрөлд хуваагддаг аж.
Энэ жилийн биенналийн хувьд дээрх чиглэлүүдээс медиа болон дүрслэх урлагт илүү төвлөрч, орчин үеийн уран бүтээлүүдийг олон нийтийн хүртээл болгох, иргэдийн гоо зүй, оюун санааны хэрэгцээг хангах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх гол зорилготой байгаа юм. Ингээд Улаанбаатар биенналь 2025 арга хэмжээнээс онцлох уран бүтээлүүдийг түүвэрлэн хүргэж байна.



















Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт