Хайх

Victoria’s Secret-ийн загварын шоунд оролцох уран бүтээлчид тодорлоо

Victoria’s Secret-ийн загварын шоунд оролцох уран бүтээлчид тодорлоо

Шанхай хотод

Text: Бюро 24/7


Зураг:

Сүүлийн хэдэн сарын турш Victoria's Secret-ийн загварын шоунд оролцох уран бүтээлчдийн талаар маш олон цуурхлууд тархсан билээ. Тэгвэл саяхан Victoria's Secret брэнд Шанхай хотод зохион байгуулагдах загварын шоуны үеэр ямар, ямар уран бүтээлчид дуулах болсныг албан ёсоор зарласан байна.

One Direction хамтлагийн экс гишүүн Харри Стайлс, Грэммигийн шагналт дуучин Мигель, дуучин, жүжигчин Лесли Одом Жуниор мөн Хятадын поп од Жейн Жан нар алдарт загвар өмсөгчидтэй хамт нэг тайзан дээр гарахаар болсон гэдгийг Victoria's Secret-ийн загварын шоуг хариуцсан ерөнхий продюсер Эд Разек мэдэгджээ.

Victoria’s Secret-ийн загварын шоунд оролцох уран бүтээлчид тодорлоо (фото 1)

Сонирхуулахад дуучин Кэти Перри тус загварын шоунд дуулах байсан ч түүнд Хятадын засгийн газраас виз олгоогүй гэх мэдээлэл тархаад байгаа юм. Тэрээр 2015 онд Тайвань улсад хийсэн нэгэн тоглолтынхоо үеэр наран цэцэг бүхий чимэглэлтэй даашинз өмссөн ба тус улсын далбааг мөрөн дээрээ тохсон байжээ. Нөхцөл байдлыг тайлбарлахад Тайваньчууд 2014 онд Хятадын худалдааны бодлогыг шударга бус хэмээн эсэргүүцсэн бөгөөд энэхүү эсэргүүцлийн бэлгэ тэмдэг нь наран цэцэг байсан юм. Мөн саяхан загвар өмсөгч Жижи Хадид Шанхайд болох загварын шоунд оролцох боломжгүй болсныг бид мэдээллэсэн байгаа. Юуны учир ийм шийдвэр гарсан нь одоогоор тодорхойгүй ч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд загвар өмсөгч бүсгүйг Ази гаралтай хүмүүсийн царайны онцлогоор доог тохуу хийсэн учраас Хятад улсад нэвтрэх боломжгүй болсон гэж үзжээ. Гэвч энэ бүх цуурхлуудыг Эд Разек үгүйсгэсэн байна.

Дахин сануулахад Victoria's Secret-ийн загварын шоу өнөөдөр Шанхай хотод зохион байгуулагдах бөгөөд арваннэгдүгээр сарын 28-нд CBS телевизээр албан ёсоор цацагдах болно.

цааш үзэх