Хайх

Юрген Теллерын бүтээлүүдийн дуудлага худалдааны үзэсгэлэн

Юрген Теллерын бүтээлүүдийн дуудлага худалдааны үзэсгэлэн

Phillips дуудлага худалдааны танхим

Text: Б.Амина


Зураг:

Лондонд Юрген Теллерын бүтээлүүдийг үзэж сонирхохоос гадна таалагдсан бүтээлээ худалдаж авах боломжтой үзэсгэлэн нээгджээ

Juergen Teller нэртэй үзэсгэлэн Лондонгийн Phillips дуудлага худалдааны танхимд явагдаж эхэлжээ. Энд дэлгэгдсэн "Kanye, Juergen and Kim", "My man crush, Pep Guardiola" болон "The Clinic" нэртэй цувралууд нь гурван өөр түүхийг өгүүлэх аж. "The Clinic" цувралыг Теллер Австрийн эмнэлэгт байсан бараан цаг үед зориулжээ.

Хоёр дах "My man crush, Pep Guardiola" цувралдаа Юрген Теллер хөл бөмбөгчдийн гэрэл зургийг авчээ. Тэрбээр Германы Бавария хөл бөмбөгийн багийн дасгалжуулагч Хосеп Гвардиолатай хамт Хятад руу явсан тухай энэхүү цувралд өгүүлнэ. 

Харин "Kanye, Juergen and Kim" цуврал гэрэл зурганд Теллер өөрөө бас оролцсон байна. Зурганд Ким Кардашьян дотуур хувцастай буйгаар гарсан бол харин Теллер горьхи туулж буйгаар буужээ.

Лондонгийн Phillips худалдааны танхимд арваннэгдүгээр сарын 20-н хүртэл Юрген Теллерын уран бүтээлийг үзэж сонирхон, таалагдвал худалдаж авах боломжтой.

Юрген Теллерын бүтээлүүдийн дуудлага худалдааны үзэсгэлэн (фото 1)Юрген Теллерын бүтээлүүдийн дуудлага худалдааны үзэсгэлэн (фото 2)Юрген Теллерын бүтээлүүдийн дуудлага худалдааны үзэсгэлэн (фото 3)Юрген Теллерын бүтээлүүдийн дуудлага худалдааны үзэсгэлэн (фото 4)Юрген Теллерын бүтээлүүдийн дуудлага худалдааны үзэсгэлэн (фото 5)

цааш үзэх