Хайх

Жижи Хадид ба Зейн Малик нар салсан гэдгээ албан ёсоор мэдэгдлээ

Жижи Хадид ба Зейн Малик нар салсан гэдгээ албан ёсоор мэдэгдлээ

Ганцаардсан зүрхтнүүдийн эгнээнд шилжлээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Өдгөө 25 настай One Direction хамтлагийн хуучин гишүүн, дуучин Зейн Малик болон 22 настай загвар өмсөгч Жижи Хадид нар салсан гэдгээ албан ёсоор мэдэгдэж, хувийн Twitter хуудаснуудаараа дамжуулан зурвас бичлээ. Хосууд хоёр жил үерхсэний эцэст салж байгаа юм.

Зейн Маликын мэдэгдэлд "Жижи бид хоёр үнэхээр гайхамшигтай, хайраар дүүрэн, хөгжилтэй, гүнзгий харилцаатай байсан бөгөөд би Жижиг эмэгтэй хүнийх нь, мөн найзын хувьд маш ихээр хүндэлж, биширдэг. Тэр үнэхээр гайхалтай сэтгэл зүрхтэй хүн. Энэ хүнд шийдвэрийг хүндэлж, энэ үед бидний хувийн амьдрал руу халдахгүй байгаа шүтэн бишрэгчиддээ талархаж байна. Та нартаа бүгдэд нь хайртай шүү. xZ" хэмээн бичигдсэн байлаа.

Харин Жижи Хадид "Салалтын тухай мэдэгдлүүд ихэвчлэн хүйтэн хөндий уншигддаг. Учир нь хоёр хүн хэдэн жилийн хугацаанд юу туулж, ямар сэтгэл агуулж байсныг үгээр илэрхийлэх боломжгүй. Z бид хоёрын хамтдаа хуваалцсан хайр халамж, цаг хугацаа болоод амьдралын сургамжуудад би үнэхээр их талархаж байна. Би түүнд зөвхөн хамгийн сайн сайхныг хүсдэг бөгөөд түүнийг найзын хувиар маш их хүндэлж, хайрладаг тул цаашид ч дэмжих болно. Харин ирээдүйн хувьд болох ёстой юм болдгоороо л болдог. xG" гэх үгсийг шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ.

The Sun сэтгүүлийн мэдээллэж буйгаар хосууд галзуу ажлын хуваариас болж бие биетэйгээ цаг хугацаа өнгөрүүлж чадахгүй байсны улмаас ийнхүү салсан аж. "Завгүй ажлын хуваарь ямар ч харилцааг хүнд нөхцөлд оруулна" хэмээн сэтгүүлийн баттай эх сурвалж мэдэгдсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх