Хайх

\"Жокер\" киноны найруулагч инээдмийн киноны мөхөлд орчин үеийн нийгмийг буруутгалаа

"Жокер" киноны найруулагч инээдмийн киноны мөхөлд орчин үеийн нийгмийг буруутгалаа

Орчин үед хэн нэгнийг гомдоохгүй хошигнох хэцүү болжээ

Text: Бюро 24/7


Зураг:

Венецийн кино наадмын гол шагналыг хүртсэн "Жокер" киноны найруулагч Тодд Филлипс өмнө нь "The Hangover" франчайз, "Old School", "Due Date", "Borat" зэрэг кинонуудыг бүтээж, ихэвчлэн инээдмийн киноны жанрт төвлөрөн ажилладаг байсан. Тэгвэл тэрээр яагаад дахин инээдмийн кино хийх хүсэлгүй байгаа талаараа Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрээр "Одоогийн гэгээрсэн нийгэмд инээдтэй байх гээд үзээрэй. Сүүлийн үед яагаад инээдмийн кино мөхөж байгаа талаар олон нийтлэлд бичигдэж байсан. Би яагаад гэдгийг нь тэгвэл одоо хэлье. Хөгжилтэй залуус одоо 'Хараал ид гэж, би хэнийг ч гомдоохыг хүсэхгүй байна' гэх болсон" хэмээн тайлбарлажээ.

Мөн найруулагч Twitter-ийн олон сая хэрэглэгчидтэй маргахыг хэн ч хүсэхгүй байгаа тул ихэнх уран бүтээлчид инээдмийн кино хийхээс татгалзаж байгаа гэж нэмж онцолсон байна.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх