Хайх

Бид яагаад инээдмийн киног кино театрт үзэхээ больсон бэ?

Бид яагаад инээдмийн киног кино театрт үзэхээ больсон бэ?

Netflix ба даяарчлал бүх зүйлд буруутай

Text: Buro.Mongolia


Зураг:

Инээдмийн кинонууд театруудад байр сууриа алдсаар л байна. Статистикийн мэдээгээр кино урлагийн энэ жанр жил ирэх тусам эрэлтээ алдаж байгаа гэнэ. Тухайлбал 2018 онд кино театрууд инээдмийн киноноос ердөө 6,9% орлого олжээ. Харин энэ тоо 2006 онд 21% байсан юм.

Өнөөдөр дэлхийн кино урлагийн тавцанд адал явдалт киноны жанр давамгайлж байгаа нь ойлгомжтой биз ээ. Учир нь ийм төрлийн киног том дэлгэцээр, дуугаралт сайтай үзэх нь илүү сонирхолтой байдаг бол инээдмийн киног гэртээ, тав тухтай нөхцөлд үзэхийг хүмүүс илүүд үздэг гэж Quartz тайлбарлаж байна.

Үүнээс гадна кино театрын орлогын зарим хувийг кино түрээсийн үйлчилгээнүүд "булааж" байгаа гэдгийг нийтлэлд дурджээ. Жишээ нь Америкийн инээдмийн жүжигчин Адам Сэндлер 2014 онд Netflix-тэй гэрээ байгуулсан бөгөөд түүний төслүүд үзэгчдийн дунд асар амжилттай байдаг болохыг тус компанийн зүгээс мэдэгдсэн юм.

Эцэст нь кино театрын орлогод даяарчлал чухал нөлөөг үзүүлж байна. Тодруулбал инээдмийн киноны хошигнолыг оновчтой орчуулаагүйн улмаас хилийн чанад дахь үзэгчдэд төдийлөн ойлгомжтой байдаггүй аж. Улмаар кино компаниудад өөр жанрын кино бүтээсэн нь амар байдаг гэжээ.

цааш үзэх