Хайх

Жон Ленноны алдагдсан гитар 2,4 сая доллараар зарагджээ

Жон Ленноны алдагдсан гитар 2,4 сая доллараар зарагджээ

Азтай олдвор

Text: Б.Амина


Зураг:

Жон Ленноны Love Me Do болон PS I Love You дууг зохиож байсан акустик гитар дуудлага худалдаанд 2,4 доллараар зарагдлаа

Жон Леннон энэхүү J-160E Gibson гитараа Ливерпулээс авч байжээ. Түүний Love Me Do, Please Please Me, I Want to Hold Your Hand болон From Me to You дуунуудаас энэ гитарны аялгууг сонсож болно.

Гэвч 1963 онд Лондонгийн Финсбери цэцэрлэгт хүрээлэнд болсон The Beatles хамтлагийн шинэ жилийн шоуны дараа энэ гитар алдагджээ. Үүнээс 50 жилийн дараа Жон МакКаун тус гитарыг хуучин барааны дэлгүүрээс олж, худалдан авсан байна. Тухайн үед мэргэжилтнүүд хөгжмийн зэмсгийг жинхэнэ гэдгийг батлахад 600-900 мянган доллараар үнэлэгдэж байсан аж. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Julien's Auctions дуудлага худалдаагаар энэхүү гитарыг 2,4 сая доллараар худалджээ.

Дашрамд дурдахад The Beatles хамтлагт эсвэл хамтлагийн гишүүнд харьяалагддаг байсан хөгжмийн зэмсэг, гэрэл зураг, тэдний баталгаат гарын үсэгтэй өргөдөл гээд олон эд зүйлс маш эрэлттэй байдаг. Саяхан The Beatles хамтлагийн  анхны гэрээ 93 мянган доллараар зарагдсан юм. Мөн Ленноны хүрэм, МакКартнигийн гитар дуудлага худалдаагаар зарагдлаа.

 

цааш үзэх