Хайх

Жуд Лоу залуу Альбус Дамблдорын дүрд тоглоно

Жуд Лоу залуу Альбус Дамблдорын дүрд тоглоно

“Fantastic Beasts and Where to Find Them” кинонд

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Найруулагч Дэвид Йейтс ба Жоан Роулинг нарын хамтран бүтээсэн "Fantastic Beasts and Where to Find Them" киноны шинэ ангид профессор Дамблдорын залуугийн дүрийг жүжигчин Жуд Лоу бүтээхээр болжээ. Тус кинонд Альбус Дамблдор ид шидтэний "Хогвартс" сургуулийн захирал болоогүй байх бөгөөд харин хувилахуйн ухааны багшаар ажиллаж байсан үеийг харуулах болно.

Warner Bros. студи Альбус Дамблдорын дүрд тохирох жүжигчнийг маш удаан хайсан юм. Warner Bros. энэ дүрд Бенедикт Камбербэтч, Кристиан Бэйл, Марк Стронг зэрэг хэд, хэдэн Их Британи гаралтай жүжигчдийг нэр дэвшүүлж байсан ч тэдний сонголт Жуд Лоу дээр тогтсон байна.

Найруулагч Дэвид Йейтс "Жуд бол гоц авьяастай жүжигчин. Би удаан хугацааны турш түүний уран бүтээлийг биширч байгаа. Би түүнтэй хамтарч ажиллахыг тэсэн ядан хүлээж байна" гэж ярьжээ.

"Fantastic Beasts and Where to Find Them" киноны үйл явдал Харри Поттерын түүхээс 70 жилийн өмнөх шидтэний ертөнцөд өрнөдөг. Уг кинонд амьтан судлаач Ньют Скамандерын (Эдди Редмэйн) адал явдлыг харуулдаг юм.

"Fantastic Beasts and Where to Find Them" киноны хоёрдугаар анги 2018 оны арваннэгдүгээр сарын 16-нд нээлтээ хийнэ.

цааш үзэх