Хайх

Маргад эрдэнийн домог: Van Cleef & Arpels-ын шинэ цуглуулга

Маргад эрдэнийн домог: Van Cleef & Arpels-ын шинэ цуглуулга

Émeraude en Majesté

Text: Buro.Mongolia


Зураг:

Van Cleef & Arpels үнэт эдлэлийн ордон ээлжит шинэ цуглуулгаа танилцуулсан бөгөөд энэ удаад тэд маргад эрдэнийг онцолж, эртний түүхээ сэргээсэн байна

Van Cleef & Arpels энэ удаад өөр, өөр газраас гаралтай маргад эрдэнүүдийг нэгтгэж, очир эрдэнээр улам тансаг болгожээ. Эдгээр үнэт эдлэлүүдийн өнгөлж, зассаныг нь тусад нь анхааралдаа авах хэрэгтэй юм. Түүнээс гадна "Émeraude en Majesté" цуглуулгыг бүтээх сэдлийг Ираны хааны гэр бүлд зориулан бүтээсэн үнэт эдлэлийн цуглуулгаас авсан бөгөөд бүхэлд нь гүн ногоон өнгийн чулуунууд сонгожээ.

Түүх сөхвөл алдарт үнэт эдлэлийн дархан Пьер Арпельег тэртээ 1976 онд Ираны хатан хаан титэм хийлгүүлэхээр сонгож байжээ. Тэр үед  хаан ширээнд залрахад асаах титмийг хийх болсон Пьер Арпелье Ираны болон Van Cleef & Arpels үнэт эдлэлийн ордны түүхэнд хамгийн чухал ул мөр болж үлдэх бүтээлээ хийхээр халуун орныг зорьсон байна. Пьер тэгэхэд хамгийн тод гялалздаг, өнгөлж зассан хоёр маргад эрдэнийг сонгон авчээ. Тэдний нэг нь хясааны хэлбэртэй байсан бол нөгөөх нь зургаан өнцөгт хэлбэртэй байлаа.

Маргад эрдэнийн домог: Van Cleef & Arpels-ын шинэ цуглуулга (фото 1)

Мөн тэр уг титмээс гадна, маргад эрдэнэ ба очир эрдэнэ шигтгэсэн бас өөр нэгэн төрлийн титэм (диадем), хүзүүний зүүлт болон ээмэг урласан байна. Харин 1967 оны аравдугаар сарын 26-нд тус брэндийн "Маргад эрдэнийн тунхаглал" гэгддэг үнэт эдлэл бий болжээ. 

Энэхүү шинэхэн "Émeraude en Majesté"  цуглуулга нь дээр өгүүлсэн хатан хааны гоёл чимэглэлээс өвлөж авсан уламжлалаа хадгалжээ. Van Cleef & Arpels энэ удаад олон янзаар зүүж болдог үнэт эдлэлүүд дээр анхаарлаа хандуулсан байна. Жишээлбэл, Grand Opus хүзүүний зүүлтийн голд засч өнгөлсөн Колумбын маргад чулууг байрлуулжээ. Мөн энэхүү иж бүрдлийн ээмэг ба энгэрийн зүүлтийг хүсвэл дахин гурван маргадаар нэмж чимэглэж болно.

"Drapé Majestueux" нэртэй хүзүүний зүүлт нь даавууг санагдуулах бөгөөд haute couture эд зүйлс гэж нэрлэж болохоор байлаа. Тэгвэл Twist Émeraude бугуйвчийг нэг харсан байхад л зүрх сэтгэл болон ой санамжнаас тань гарахгүй гэдэгт итгэлтэй байна.

Дээр дурдсан бүх зүйл бол Van Cleef & Arpels-ийн мэргэжилтнүүдийн бэлдсэн зүйлсийн багахан л хэсэг юм. Нэмж хэлэхэд шинэ цуглуулгад орсон үнэт эдлэл бүр жинхэнэ урлагийн бүтээл болж чаджээ.

цааш үзэх