Хайх

“Possession”: Piaget брэнд үнэт эдлэлийн шинэ цуглуулга танилцууллаа

“Possession”: Piaget брэнд үнэт эдлэлийн шинэ цуглуулга танилцууллаа

Сурталчилгааны нүүр царайгаар Оливия Палермо сонгогджээ

Text: Buro.Mongolia


Piaget үнэт эдлэлийн ордон цоо шинэ гоёл чимэглэлийн цуглуулга гаргалаа. Possession хэмээн нэрлэгдсэн цуглуулгад таван төрлийн хүзүүний зүүлт, таван онгорхой бугуйвч ба таван алтан хийцтэй гинжин бугуйвч багтжээ. Гинжин бугуйвч нь голдоо номин, талстат мана, ногоолин, мана болон оюу чулуугаар хийгдсэн бөмбөлөг хэлбэрийн унжлагатай гэдгээрээ онцлог болсон байна. Цуглуулгад мөн жижиг хэмжээний очир эрдэнэ чулуугаар чимэглэгдсэн алт, мөнгөн бөгж оржээ.

Уг цуглуулгын сурталчилгааны нүүр царайгаар загвар өмсөгч ба бизнес эрхлэгч Оливия Палермо тодорсон байна.

Possession цуглуулга дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн Net-A-Porter онлайн дэлгүүрээр худалдаалагдах болно.

цааш үзэх