Хайх

Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга

Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга

Цуглуулгынхаа ерөнхий санааг виртуал ертөнцөөр дамжуулан илэрхийлжээ

Text: Buro.Mongolia


Масаюки Ино дизайнераар ахлуулсан Doublet нь Япон улсад төдийгүй дэлхийд өсөх ирээдүйтэй хэмээн цоллогдож, салбартаа өөрсдийн өнгө төрхөө түгээж яваа залуу брэндүүдийн нэг юм. Бүтээлч захирал Масаюки Ино нь дэлхийн шилдэг залуу дизайнеруудыг шалгаруулдаг LVMH тэмцээний 2018 оны ялагч болж, тус ёслолд ялалт байгуулсан анхны Ази гаралтай дизайнер хэмээх хүндтэй цолыг хүртсэн билээ.

Тус брэнд нь байгальд ээлтэй материалаар тэрслүү, панк өнгө аястай загваруудыг урладаг. Мөн саяхан танилцуулсан 2022 оны намар-өвөл цуглуулгаараа дамжуулан өөрсдийн баримталдаг ерөнхий концепцоо маш сонирхолтой байдлаар харуулсан байна. “Миний бие энэ удаагийн цуглуулгадаа хүн төрөлхтний олон талт, онцлог шинж чанарыг агуулахыг зорьсон. Тус цуглуулгыг урлаж байх үед Япон улсад Паралимпын наадам зохион байгуулагдаж байсан бөгөөд уг тэмцээн миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн. Яг л тэр үед цуглуулгынхаа ерөнхий санаа буюу хүний онцлог байдал гэх ойлголтыг тунгаан бодож эхэлсэн бөгөөд ‘Aнхнаасаа л хүн бүрийн онцлог шинжийг агуулсан газар хаана байдаг бол? гэж өөрөөсөө асуусан юм. Миний хариулт бол metaverse буюу виртуал ертөнц байсан. Тэнд хүмүүс өөрсдийн аватараа сонгож бие биетэйгээ харьцах үед тэдний онцлог, өвөрмөц байдлын талаарх асуудал хэзээ ч хөндөгдөхгүй. Учир нь виртуал ертөнцөд энэ бүгд анхнаасаа л байсан ба аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн” хэмээн бүтээлч захирал Ино цуглуулгынхаа талаар тайлбарласан юм.

Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 1)

Жинхэнэ амьдрал дээрх виртуал ертөнцийг бүтээхдээ дизайнер Ино нь загварын шоу зохион байгуулагдсан студийг алдарт Шибуягийн гарц шиг тохижуулсан байв. Үүгээр ч зогсохгүй шоунд оролцсон бүх моделиудад ягаан парик зүүлгэн хоорондоо усны дусал мэт ижил төрхтэй маск өмсгөн жигдрүүлж онцгой аватарыг бүтээжээ. Царайгаараа тэд ялгагдахгүй ч биеийн харьцаа болон өндөр, намын хувьд өөр байж нас, хүйс, бэлгийн чиг хандлага, тусгай хэрэгцээ зэрэг бүх хүмүүсийн онцлогт тохирсон загваруудыг харууллаа. 

Материалын хувьд маш их судалгааны үндсэн дээр боловсруулсан био задралд орох чадвартай, чихрийн нишингээс гаргаж авсан 100% PLA буюу полилактил хүчлээр хийсэн тусгай даавуугаар оймс, дотуур хувцсаа урлажээ. Түүнчлэн цуглуулгад үзэгдсэн сүүн өнгөтэй хүрмийг дахин боловсруулсан ноолуур болон мөөгнөөс гаргаж авсан эко арьсаар хийсэн байна. Энэ мэтчилэн дизайнер Ино амьтны гаралгүй, химийн будаггүй, байгальд ээлтэй материалыг ашиглажээ.

Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 2)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 3)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 4)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 5)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 6)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 7)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 8)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 9)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 10)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 11)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 12)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 13)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 14)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 15)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 16)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 17)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 18)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 19)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 20)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 21)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 22)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 23)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 24)
Биеийн харьцаа, тусгай хэрэгцээ зэрэг төрөл бүрийн онцлогт зориулав: Doublet брэндийн цуглуулга (фото 25)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх