Хайх

Бюро 24/7 тойм: Balenciaga, resort 2017

Бюро 24/7 тойм: Balenciaga, resort 2017

Загварын хошигнол

Text: Buro.Mongolia


Шинэ загвар бүрээрээ шинэ гудамжны тренд үүсгэдэг Демна Гвасалия энэ удаад юу сэдсэн байна вэ?

Хошин шогийн мэдрэмжийг өндөр зэрэглэлийн загварын концепцитой хослуулах боломжгүй мэт санагдах ч Демна Гвасалиягийн шинэ цуглуулга бидэнд бүх зүйл боломжтой гэдгийг харууллаа. Чихрэн өнгийн судалтай, ванны халаат маягийн хүрэм, алчуур маягийн ороолтыг загвар өмсөгчид шөвгөр хоншоортой өндөр өсгийт, саравчтай малгай гэх зэрэг тэс ондоо хэв маягийн, зөрчилдсөн загваруудтай хослуулан өмссөн байлаа. Энэ нь аяллын улирлыг шууд утгаар нь хошигнол болгосон, ухаалаг алхам биш гэж үү?

Наймаачдын стилийг тодорхойлох аварга том судалтай цүнх, тансаг зэрэглэлийн зочид буудлуудад үзэгддэг углааш, хормогч маягийн судалтай урт даашинз гэх зэрэг бидний урьд өмнө нь үл ойшоодог байсан загварууд зөвхөн Демна Гвасалиягийн ачаар л гудамжны хэв маягтай high fashion хувцаснууд болон хувирч байна.

Цуглуулга ерөнхийдөө усан цэнхэр, бүүдгэр ягаан, улаан ба ногоон өнгийн судалтай загваруудаас бүрдсэн нь Парисын жижиг кафенуудын сонгодог дүр зургийг санагдуулж байлаа. Магадгүй дизайнер цуглуулгаа эргэцүүлж байх үедээ Парис хотын нэгэн жижиг кафед судалтай сандал дээр сууж, скейтбордчидыг ажиглаж байсан байх. Учир нь түүний танилцуулсан супер том хэмжээтэй өргөн өмднүүд яг л тэрхүү скейтбордчидын стилийг өөртөө агуулж байлаа.

цааш үзэх