
Dior Kids: Хүүхдийн гэгээлэг ертөнцөөр аялуулах Diorling цуглуулгын сурталчилгаа
Dior брэнд хаврын Dior Kids цуглуулгынхаа сурталчилгааг олон нийтэд танилцуулжээ. Энэхүү кампанит ажлыг Жюльетт Абитболь болон Жавой Жейкобс нар гүйцэтгэсэн бол цуглуулга бүтээлч захирал Корделия де Кастелланы удирдлага дор бүтсэн байна. Diorling хэмээх цуглуулгын зураг авалтад хүүхэд насны эгэл мөчүүдийг онцолж тодруулбал, сургуулийн нэг өдөр, өглөөний цай, амралт зугаалга, тоглоом зэрэг хүүхдүүдийн өдөр тутмын хийдэг тогтсон зүйлсээр дамжуулан хүүхдийн ертөнцийн дулаан уур амьсгалыг илэрхийлсэн аж.
Тус загварууд нь сургуулийн хувцасны хэв маяг болон винтэж хувцаснаас сэдэвлэгдэн бүтээгдсэн бөгөөд сүлжмэл цамц, пальто, хуниастай даашинз зэрэг багтаж өнгөний сонголтод хар хөх, бейж, саарал болон улаан хүрэн өнгөнүүд давамгайлсан байна. Мөн энэхүү зураг авалт нь “шинэ эхлэл” гэх сэдэвтэй ба сургуулийн академик орчин, суралцах үйл явц болон юунд ч санаа зовнилгүй байдлын үзэл санаатай холбон харуулахыг зорьжээ.





