Хайх

Louis Vuitton анх удаа өөрсдийн нэрийн уруулын будгаа танилцуулна

Louis Vuitton анх удаа өөрсдийн нэрийн уруулын будгаа танилцуулна

Text: Ж.Булган


Эдүгээ 170 жилийн түүхийг бичиж буй Louis Vuitton брэнд энэ сард өөрсдийн нүүр будалтын бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байна. Гоо сайхны салбарт тус үйл явдал нь өндөр хүлээлт үүсгэж байгаа бөгөөд түүхэндээ анх удаа тухайн брэнд өөрийн нэрийн нүүр будалтын цуглуулгаа танилцуулах гэж байгаа нь энэ билээ.

Louis Vuitton анх удаа өөрсдийн нэрийн уруулын будгаа танилцуулна (фото 1)
Louis Vuitton анх удаа өөрсдийн нэрийн уруулын будгаа танилцуулна (фото 2)

La Beauté Louis Vuitton нэртэйгээр танилцуулагдах гэж буй багц цуглуулгад 55 төрлийн улаан өнгийн суурьтай уруулын будаг, 10 төрлийн уруулын тос, найман төрлийн нүдний будаг багтах ажээ. Цуглуулгыг Louis Vuitton-ий шинэхэн гоо сайхны бүтээлч захирал, домогт нүүр будагч Пэт Макграт гардан хөгжүүлсэн бөгөөд уруулын будгийн үндсэн орцод ши тос болон гиалуроны хүчлийн нийлмэл найрлагууд багтжээ. Мөн тус бүтээгдэхүүн нь 12 цагийн турш тогтцоо хадгалагдахаас гадна гамба цэцэг, мэлрэг болон сарнай цэцгийн охиор баяжуулсан гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Harper's Bazaar сэтгүүлийн мэдээлснээр уруулын будаг 160 ам.доллар, нүдний будаг 250 ам.доллароор худалдаалагдах бөгөөд мэдээж хэрэг тус брэндийн дэлхий даяарх Louis Vuitton брэндийн нэрийн дэлгүүрүүдээр зарагдаад зогсохгүй онлайн худалдаанд албан ёсоор нэвтэрч цаашид өөр олон шинэ бүтээгдэхүүн худалдаанд гаргахаар төлөвлөгдсөн байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх