Хайх

Dolce & Gabbana бүхэлдээ пастель өнгийн цуглуулга бүтээлээ

Dolce & Gabbana бүхэлдээ пастель өнгийн цуглуулга бүтээлээ

Power Pastel

Text: Buro.Mongolia


Зураг:

Dolce & Gabbana амьд загварын шоу хийхийн оронд олон нийтийн сүлжээнд дижитал шоу зохион байгууллаа. Дижитал шоуны хүрээнд танилцуулсан бүх загваруудыг брэндийн вебсайтаас шууд худалдаж авах боломжтой.

Доменико Дольче ба Стефано Габбана нар энэ удаад бүхэлдээ пастель өнгийн цуглуулга бүтээсэн бөгөөд үүгээрээ дамжуулан эмэгтэйлэг байдал болон романтизмыг магтан дуулжээ. Тэдний сонгосон өнгөний палитр дотор ванилийн шар, чихрийн ягаан, гааны ногоон, нунтаг цэнхэр болон тоорын зөөлөн өнгөнүүд багтсан байна. Дизайнерууд эдгээр өнгөнүүдийг барокко стилийн алтлаг угалз болон дурлалт хосуудын үүрдийн үнэнч байдлын бэлгэдэл болсон камелия цэцгийн хээгээр чимэглэж ингэхдээ хоргой, шифон, ноосон кордонетто зэрэг материалууд дээр төвлөрчээ.

Шинэ цуглуулгын эмэгтэй загварууд нь цацаг болон тэмээн хяруулын чимэглэлтэй гараар нэхсэн даашинзууд, монохром хослолууд, цэцгэн хээтэй өмднүүд болон юбкануудаас бүрдсэн бол эрэгтэй хэсэгт ажил хэрэгч болон чөлөөт хослолууд, юүдэнтэй цамцнууд, хатгамалтай пальтонууд, савхин хүрэмнүүд оржээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх